Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан: “Аз жаргалтай” хотын дарга та ажилдаа орно уу!

Дөрвөн уулынхаа дунд нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа бидэнд тулгарах бэрхшээл, шийдвэрлэх асуудал цөөнгүй тохиолдоно.


Өргөө нэртэйгээр 1639 онд байгуулагдсан нийслэл хотын маань 378 жилийн ой өнгөрсөн ням гарагт боллоо. Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар хэмээн дөрвөнтөө нэр нь солигдсон улсын маань нийслэл Улаанбаатарлуу шилжих нүүдлийн цуваа энэ жилүүдэд тасарсангүй. Баярын хүрээнд хийсэн “гэрэлтдэг” модод, аз жаргалтай гэр бүлийн хөшөө зэрэг мэр сэр “бүтээн байгуулалтууд” нийслэлчүүдийн ярианы бай болж, дүнгээ аль хэдийнэ тавиулсан. 

Дөрвөн уулынхаа дунд нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа бидэнд тулгарах бэрхшээл, шийдвэрлэх асуудал цөөнгүй тохиолдоно. Сая хол давсан метрополис хотын мээрээр С.Батболд сонгогдоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэрээр 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөр баталж, ажиллаж байна. Уг хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр дахь онтойгоо золгох дөхсөн ч бид өнөөх л утаатай, түгжрэлтэй, өмхий хотдоо уцаар тээн амьдарч байгаа нь үнэн. 

“Аз жаргалтай Улаанбаатар”. Үнэхээр бид аз жаргалтай нийслэлд амьдарч чадаж байна уу? Өглөө гэрээс гараад л автозамын түгжрэл дунд үгээ барж, 09:00 цагтай уралдан ажлын хаалгаар орох нь улаанбаатарчуудад тохиолддог наад захын асуудал. Ард иргэд нь жилийн аль ч улиралд цэвэрлэх байгууламжийнхаа хамар сэтлэм өмхий үнэрт дасан зохицож, агаарын бохирдолд “нэрвэгдэн” түм түжигнэсэн их хүрээний тоос шороон дунд амьдарч байна. Ханиад томуунаас өгсүүлээд халдварт өвчин, хорт хавдраар өвчлөх иргэд нь эмнэлгийн урт дараалалд үүрийн цолмонтой уралдаж, дугаарлаад олон жилийг үдлээ. Агаар, хөрсний бохирдол гаарч, нийслэлийн ундны ганц эх үүсвэр болсон Туул голынхоо амийг таслах дөхсөн их хотын иргэд бид хэзээ энэ бүх асуудлаа шийдэж барагдуулах вэ, дарга аа? 

Шийдвэрэх асуудал нь хажуу хаяанаас эхлэх атал “Нийслэлийн 378 жилийн ой” хэмээн сүржигнэж, сүр дуулиантай тэмдэглэх нь бидэнд болоод танд ч хэрэгцээгүй мэт.

Гэрэлтдэг хэдэн мод, жаргалтайгаар мишээх хөшөө, засаж сайжруулсан хэдэн зам, улаан шугам татсан суурьшлын бүс, шилжилтийг зогсоосон хязгаарлалтын захирамж зэргээ “Аз жаргалтай хот руу ахисан нэг жил” хэмээн нэрийдээд жилийн ажлаа тайлагнасан байна билээ. Үнэн хэрэгтээ нийслэлчүүд бидэнд ахиж урагшилсан зүйл байна уу? Эрүүл мэнд, амьдрах орчинд минь “дайсагнаж” буй утаа, өмхийтэйгөө “холилдоод” л амьдарч байна шүү дээ. Ямарсайндаа л Улаанбаатар хотоо “Утаанбаатар” гэж нэрлэж байхав. Бахь байдгаараа, нөгөө л янзаараа. Үүн дээр нэмэгдээд хүчирхийллийн хар бараан сүүдэр чимээгүй нөмөрсөн хот болсныг сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд батална.

Нийслэлийн Засаг С.Батболд нэгэн ярилцлагадаа “Эрх чөлөөтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдрах боломжтой Улаанбаатар бий болоосой. Миний хүүхдүүд энэ хотод л амьдарна. Тэгж бодоод л бүгдээрээ Улаанбаатарыг сайн сайхан болгохын төлөө зүтгэх хэрэгтэй” хэмээн дурдсан. Үг тань үнэн бол Та хүүхдүүдийнхээ төлөө ядаж “аз жаргалтай” хуурамч багаа тайлж, ажилдаа орно уу. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
6
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.