Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2017 оны ХАМГИЙН ХҮЧИРХЭГ 100 ЭМЭГТЭЙГ нэрлэлээ

Форбес сэтгүүл 2017 оны “Хамгийн хүчирхэг 100 эмэгтэй”-г тодруулжээ.


Форбес сэтгүүл 2017 оны “Хамгийн хүчирхэг 100 эмэгтэй”-г тодруулжээ. Дэлхийд нэр нөлөөгөө дархлан, улс төр, шинжлэх ухаан, технологиос эхлээд  урлаг соёл, спорт зэрэг бүхий л салбарт өөрчлөлт шинэчлэл авчирсан хатагтай нарыг уг жагсаалтад нэгтгэдэг. Эдгээр эмэгтэйчүүд манай гарагийн ирээдүйг залан, бидний амьдралд ч тодорхой нөлөөлөл үзүүлж байна. Энэ жилийн хувьд Германы канцлер Ангела Меркель 11 дэх удаагаа жагсаалтыг тэргүүллээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээснээр нэр нөлөөгөө алдсан Хиллари Клинтон 2016 оны жагсаалтад 2-рт бичигдэж байсан бол энэ жил 63 байраар ухрав. Жагсаалтын эхний 10 байрт олон нийтийн төдийлөн таамаглаагүй бүсгүйчүүд нэмэгдсэн нь технологи, нийгмийн манлайллын салбар зонхилно. Ингээд дэлхийг гартаа атгасан ч гэж болох “ТОП-10 хүчирхэг эмэгтэйчүүд”-ийг танилцуулж байна. 

10. Технологийн “чанга” хатагтай: Вирджиния Рометти  

Related image

АНУ-ын компьютер технологийн тэргүүлэгч “IBM” компаний ерөнхий захирал Вирджиния Рометти 2014 оноос хойш жил бүр жагсаалтын эхний 10-т бичигдэж байна. Өдгөө 60 настай хатагтай 177 улсад салбартай, 106 жилийн түүхтэй компанийг амжилттай удирдсаар байгаа нь нэр нөлөөг нь батлах биз ээ. 

9. Евро бүсийн тэргүүлэгч - Ана Патрисия Ботин

Related image

Евро бүсийн хамгийн том банкийн ерөнхий захирал, “Банко Сантандер” грүппийн өв залгамжлагч Ана Патрисия Ботин “Топ-10” жагсаалтад багтжээ. Гэр бүл нь 4 үе дамжин тус грүппийг удирдаж байна. 57 настай Ана Патрисия Ботин Харвардын Бизнесийн Их сургуулийг төгсмөгцөө “Кока Кола” компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж удалгүй Их Британийн Гадаад Харилцааны Яамны элч төлөөлөгч зэрэг “том” албан тушаал хашсан. 

8. ОУВС тэргүүн - Кристина Лагард

Image result for Christine Lagarde

Францийн сангийн сайд асан Кристин Лагард 2011 оноос ОУВС-гийн удирдагчаар ажиллаж байна. ОУВС-ийн тэргүүнийг европын орнуудаас сонгодог бөгөөд тэрээр 65 жилд сонгогдсон анхны эмэгтэй удирдагч болсон юм.

7. Бизнес хатагтай - Абигейл Жонсон 

Related image

АНУ-ын хөрөнгө оруулалтын “Fidelity” корпорацийн ерөнхий захирал, бизнес эрхлэгч Абигейл Жонсон 7-р байрт бичигджээ. Тэр мөн дэлхийн хамгийн баян 10 эмэгтэйн нэгд тооцогддог. Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэл, жендерийн тэгш эрхийн талаар хүчтэй байр суурь илэрхийлэх болсноор нэр нөлөөгөө тэлээд байна. 

6. Youtube шинэчлэгч- Сьюзан Вожицки 

Related image

2014 оноос видео бичлэгийн тэргүүлэгч сүлжээ “Youtube”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Сьюзан Вожицки хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг боллоо. Түүний технологийн салбарт оруулсан нөлөөлөл бидний өдөр тутмын хэрэглээ болсон "Youtube" сүлжээнээс илт мэдрэгдэх биз ээ.

5. “General Motors” - Мэри Барра

Related image

“General Motors” корпорацийн ерөнхий захирал Мэри Барра автомашин үйлдвэрлэлийн салбарт амжилт олсон анхдагч эмэгтэйчүүдийн нэг юм. 17 настайдаа үйлчлэгч, цэвэрлэгчээр тус корпорацид ажиллаж эхэлсэн түүний намтар түүх тун эрэмгий. Тиймээс ч “General Motors”-ийн нүүр царайг огт өөр төвшинд гаргасаар байна. 

4. Өөдөө тэмүүл -Шерил Сэндберг

Image result for Sheryl Sandberg facebook

Орчин үед хүн бүрийн хэрэглээ болсон фэйсбүүк нийгмийн сүлжээний үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Шерил Сэндбэрг бизнесийн ертөнцөд хэдийн танигджээ. 2012 оноос фэйсбүүкийн удирдах зөвлөлд багтсан. Эмэгтэйчүүдийн манлайлал, эрүүл аюулгүй нийгэмд амьдрах эрхийн төлөө тууштай тэмцэгч. Түүний “Өөдөө тэмүүл” /Lean in/ ном худалдаанд гарсан даруйдаа олон улсын бэстселлер болсон билээ. 

3. Гейтсийн эрин үе- Мелинда Гейтс

Related image

Дэлхийг өөрчилсөн нөхөртэй учраас л тэр энэ жагсаалтад багтсангүй. “Билл энд Мелинда сан”-гийн дэд Ерөнхийлөгч хатагтай нөхрөөсөө дутахгүй нөлөөтэй болоод байна. Мелинда эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч төдийгүй чадварлаг энтрепренер. Сүүлийн 17 жилийн турш “Билл энд Мелинда сан” асар их өв хөрөнгийг боловсролын салбарт хөрөнгө оруулжээ. 

2. Улс төрийн гол тоглогч- Тереза Мэй

Image result for Theresa May

Сүүлийн 10 жилийн турш тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "Хилари Клинтоны" дэд байрыг эзэллээ. Европын холбооноос гарснаас хойш олон улсад нэр хүндээ багагүй алдсан Их Британийн үйл ажиллагаа зогсох бус харин ч тогтворжлоо. Энэ бүхэнд “гол” нөлөөтэй Тереза Мэй улс төрийн том тоглогчдын нэг хэвээр байна.

1. Мэдээж “Төмөр хатагтай” - Ангела Меркель

Related image

12 жилийн турш Германы канцлераар ажиллаж буй Ангела Меркель 11 дэх удаагаа жагсаалтыг тэргүүллээ. Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй төдийгүй нөлөө бүхий эрчүүдийг ч ардаа орхидог Төмөр хатагтайн байр суурь дархан цаазтай хэвээр үлджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
33
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.