Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

”Болливүүдийн хаан” Шарук Кан төрсөн өдрөө тэмдэглэж байна

“Хэн нэгний тухай сайнаар бодож чадахгүй байвал муугаар ч битгий бод”


Энэтхэгийн кино од Шарук Кан өнөөдөр 52 нас хүрч байна. “Filmfare Award” шагналыг найман удаа хүртсэн түүнийг “Болливүүдийн хаан” хэмээн нэрлэдэг. Үнэхээр ч тэр Энэтхэгийн орчин цагийн хамгийн алдартай жүжигчин. Эдийн засгийн чиглэлээр их сургууль төгссөн энэ эрхэм Болливүүдэд амжилт олсон шалтгаан юу вэ? Магадгүй амьдралынх нь дүрмийг уншиж үзвэл бидэнд ойлгомжтой болж магадгүй.

“Миний философ тун энгийн. Үнэнч бай, залхууралгүй хөдөлмөрлөж ажилла, боломжийнхоо хэрээр ялан дийл”
“Эмэгтэй хүн, хүүхдэд гар хүрснээс үхсэн минь дээр”
“Хүмүүст таалагдахдаа би дуртай. Намайг гарч ирэхэд тэд гараа өргөн хашгарч байгааг харах сайхан байдаг. Дараа хэзээ нэгэн цагт энэ бүхнийг би үгүйлэх болно”

“Сөрөг юм битгий бодож бай. Яагаад гэвэл тэр бодол чинь нүүрэн дээр чинь гарч, үрчлээ болон хувирдаг юм”
“Надад Гитлер, Наполеоноос ямар нэг юм байгаа гэж би найддаг. Хамаг чадлаараа зүтгээд ч би Махатма Ганди, Тереза эх хоёр шиг болж чадахгүй”
“Хайр дурлал байхгүй бол бүх юм утгагүй”

“Гэрт чинь чамайг хайрладаг хүмүүс хүлээж байхад ямар ч асуудал аймшигтай биш”
“Зүрхэндээ итгэл найдвар тээж яв. Тэгвэл та хэзээ ч ганцаардахгүй”
“Хэн нэгний тухай сайнаар бодож чадахгүй байвал муугаар ч битгий бод”
“Хайр дурлал, үхэл хоёр мэдэгдэлгүй ирдэг. Яах ч арга байхгүй”

“Заримдаа хайр дурлалын оронд нөхөрлөл бий болж, дурлал алга болдог үе бий”
“Зүрх сэтгэлээ бүгдийг зориулдаг хүнийг эр хүн гэдэг”
“Амьдар, аз жаргалтай бай, инээж баяс. Маргааш болох эсэхийг хэн ч мэдэхгүй”
“Би чамайг бүх амьдралаараа хайрлана. Үхтлээ хайрлана. Үхсэн хойноо ч хайрлана”

“Амжилтад хүрэхийн тулд зүрхээ сонс. Юу ч сонсогдохгүй бол нүдээ аниад эцэг эхээ сана. Ингээд л бүх юм бүтнэ”
“Цаг хугацаа бүхнийг эмчилнэ гэж ярьдаг ч зарим шарх өдөр ирэх тусам улам гүнзгий болдог”
“Кино бол хил хязгааргүй ертөнц. Эцэс төгсгөлгүй кино хийж, түүх ярьж болдог нь киноны хамгийн сайн тал. Надад хийж амжаагүй зүйл зөндөө байна. Дэлгэцэнд бүтээж амжаагүй дүр ч их байгаа. Би хэзээ ч бүтээсэн дүрэндээ 100 хувь сэтгэл ханаж байгаагүй. Улам сайн юм хийхсэн гэж боддог”

“Надад ийм олон аз жаргалтай мөч хайрласанд нь би бурханд баярладаг”
“Яг одоогийн энэ мөч л хамгийн чухал. Ирээдүйд юу болох хамаа алга. Би одоогоосоо чадах чинээгээрээ таашаал авахыг хичээдэг”
“Би Аллахд итгэдэг. Эхнэр, бид хоёр өдөр бүр залбирдаг. Гэхдээ өөр өөр янзаар. Шашин шүтлэгийг улстөрчид л зэвсэг болгон ашигладаг. Жирийн хүмүүс бол өөр. Индуизмийн оронд амьдарч байгаа ч Энэтхэгт амжилт олсон жүжигчид ихэнх нь исламын шашинтнууд байдаг. Энэтхэгт кино бол шашнаас гадуур, кино өөрөө шашин гээд хэлчихэд буруудахгүй”

“Жүжигчин болоход авьяас чухал гэж би боддог байлаа. Удалгүй энэ ертөнцөд урлагийн авьяасаас илүү бизнес чухал юм байна гэдгийг ойлгосон”
“Бурханы тааллаар бид хэзээ нэгэн цагт үхнэ. Цаг бага үлджээ. Би сайн аав, сайн найз, сайн жүжигчин байхыг хүсдэг. Би 72 цаг ч тасралтгүй ажиллаж чадна. Ажилгүй суухаараа би стресст ордог. Бурхан надаас би энэ амьдралдаа юу хийсэн бэ гэж асуувал хариулахад бүтэн өдөр ч багадна. Гэхдээ гол нь юу хийж амжаагүй вэ гэдэг чухал. Миний дотор 20 настай байсан үе шиг минь л гал асаж байгаа”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
13
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.