Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монгол охидыг хэрхэн "найрах" тухай гадны сайт дээр ийм нэгэн зөвлөгөө оржээ

Гадаад хүмүүс Монгол оронд охин найрах тухай ийн бичжээ.


Lifearoundasia.com гэх сайт дээр энэ онд ийм нэгэн мэдээлэл орсон байх юм. “Sex in Mongolia: Is It Dangerous For Foreigners?” гэх гарчигтай уг мэдээлэл гадаадаас жуулчлан ирж буй хүмүүс Монгол улсад хэрхэн “дотно харилцаанд орох” тухай зөвлөгөө байдлаар орсон байгааг орчуулан хүргэе. Уг мэдээг тус сайтын "Sage Savage" гэх хүн нийтэлсэн байна.

Хэрэв та Монголд аялах гэж буй гадаад хүн бол яг зөв газраа ирсэн байна. Бид энд биеэ үнэлэгчдийн тухай ярихгүй. Харин энэхүү хөгжил дэвшил буурай орны тачаангуй, сайхан охидтой маш таатай дотно харьцаанд орох тухай ярих гэж байна. Хэрэв та Tinder ашиглавал илүү амар байх болно.

Тайланд эсвэл Филиппин шиг байхгүй гэдгийг та анхаарах хэрэгтэй. Гэвч өрнөдийн орноос ирсэн залуу Монгол охиныг ятгахад тийм ч хэцүү байхгүй болов уу. Гэвч хүндрэл учруулж болох нэг асуудал бий. Монгол эрчүүд өрнөдийн орноос ирсэн хэн нэгэн залуу Монгол охидтой явж байхад тийм таатай байхгүй. Тэдэнд зөвхөн таалагдахгүй байгаа учраас биш, Чингисийн үр удам болсон эдгээр хүмүүс ихээхэн түрэмгий зан ааштай.

Монгол охинтой явж байгаа гадаад хүний хувьд та хэд хэдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь дээр. Би тухайн улсаар аялахдаа хэд хэдэн удаа Монгол охидтой тун амжилттай уулзаж байсан юм.

Зарим жуулчид энэ улсад очоод тэндхийн иргэдтэй зодоон цохион хийх тохиолдол их байдаг. Зарим зодоон нь эмэгтэйчүүдээс болдог. Харин бусад нь архи дарсны хэрэглээнээс үүддэг байна.

Ийм тэнэглэлээс хол байж, аюулгүй аялахыг хүсвэл надад танд өгөх хэд хэдэн зөвлөгөө байна. Хэрэв та миний зөвлөгөөг дагавал тэнд ямар ч асуудалгүй байж болно.

Харилцаагаа ил задгай харуулж болохгүй:

Хамгийн чухал бас хамгийн эхэнд хийх ёстой зүйл. Ямар нэг уушийн газар байхдаа ил задгай үнсэлцэх хэрэггүй. Гудамжаар явахдаа гараас нь атгах хэрэггүй. Та уулзаж байх үедээ тухайн бүсгүйтэйгээ “кино” үзэж болох ч орчин тойрноо анхаараарай. Ууртай дүр төрх энэ улсад олон асуудал эхлүүлж болдог. Өөрийн байрладаг газартаа очвол та тулгарч болох асуудлынхаа 50 хувийг тууллаа гэсэн үг.

Уушийн газраа сольж байх:

3-5 Монгол охиныг нэг ордог уушийн газартаа авч очих хэрэггүй. Нэг эсвэл хоёр охинтой ороход зүгээр байлаа ч таван өөр охиныг нэг газар луу дагуулж орвол та зодоон хүсэж байгаагаас өөрцгүй хэрэг болно. Нийгэмшсэн, боловсролтой Монгол эрэгтэй хүн байлаа ч үүнийг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзээд байдал эвгүйтэх болно.

Аль болох согтохгүй байх:

Монгол хүмүүс уух маш их дуртай. Тэд согтохдоо зодоон цохион, үл ойлголцол их гаргадаг. Зөвхөн гадаад хүмүүстэй ч биш өөр хоорондоо ч ялгаагүй. Ийм тэнэглэлээс хол байхыг хүсвэл ямагт их согтолгүй, эрүүл шахуу байх хэрэгтэй.

Ганцаараа шөнө гарах хэрэггүй:

Монгол бол шөнийн амьдралыг ганцаараа мэдрэхэд тохиромжтой улс биш. Та найзууд эсвэл охин, хэсэг хүмүүстэй явах хэрэгтэй. Хэсэг бүлэг олон хүнтэй явахыг илүүд үз. Бие даасан, ганцаараа аялдаг хүний хувьд энэ нь хэцүү санагдаж болох ч олуулаа яваа хүмүүсээс илүү охин дагуулаад явж байгаа ганц залуутай зодолдох нь элбэг. Тоон дээр анхаар. Тэгээд Монголд санаа зовох зүйлгүй сексийг мэдэрч болно.

Охидтой маш их хүндлэлтэй харьц:

Хамгийн сүүлд хэлэх зүйл гэвэл, Монголд байхдаа өөрийнхөө хамгийн сайн чанар дээр тавь. Хачин сонсогдож байгаа ч энэ улсад арай аюулгүй байх арга энэ юм. Надад итгээрэй. Бага зэрэг "наалинхай" байх нь охидыг эргүүлэх боломжийг чинь нэмэгдүүлнэ. Та тэдний соёлыг ойлгож байгаа мэт байх нь охидын анхаарлыг илүү татна. Хэдэн "gentleman" үйлдэл хийгээд л та Монголд ямар ч санаа зовох зүйлгүй сексийг мэдрэх боломжтой.

Болгоомжтой байж Монголд зугаацаад ав.

Монгол охид бүсгүйчүүд их дутуу үнэлэгддэг. Гэтэл би тэнд очоод ямар олон сайхан охид бүсгүйчүүд байгааг хараад гайхсан шүү.

Хэрэв та гоё сайхан биетэй Ази бүсгүй сонирхож байгаа бол Улаанбаатар танд таалагдах байх. Миний зөвлөгөөг сайн санаж, тэр сайхан бүсгүйчүүдийг эргүүлэхдээ анхааралтай байгаарай. Монгол эрчүүдтэй зодоон цохион хийх нь миний жагсаалтад ороогүй ба танд ч бас тийм зүйлээс зайлсхийх хүсэл байгаа гэдэгт итгэлтэй байна.

Жич: Та энэ тухай мэдээлэлтэй болсон бол одоо хэрхэн Монгол охидыг өөртөө татах талаар сонирхоорой. “How to seduce Mongolian girls.”

Уг мэдээллийг lifearoundasia.com сайт дээрээс шууд орчуулж хүргэсэн болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
1
4
15
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

гадны төмсөгднүүдийг бөлдөгдөөд явуул пиздаануудыг 2020.08.29 162.158.119.168

хахаха

0 Хариулах