Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ШИНЭ НОМ: Өөрийгөө болон гэр бүлээ халамжлах ном

Сэтгэл зүйн эрүүл мэндийн гарын авлага




Орчин үеийн хотжилт, суурин амьдралын хэв маяг нийгмийн амьдралд олон олон шинэ дэвшлүүдийг авчирсан хэдий ч тэр хэрээрээ урьд өмнө бидний сонсож, дуулж байгаагүй сөрөг зүйлсийг мөн өөртөө багтааж байна. 

Хүн амын хэт төвлөрөлт, нийгмийн стресс бухимдал, эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийг хамарсан олон томоохон асуудлууд хүмүүсийн сэтгэл зүйд өдөр ирэх бүр хүндээр нөлөөлж байгаа энэ цаг үед нийгмийн гишүүн бүр өөрийнхөө биеийн эрүүл мэндэд санаа зовнидогтой нэгэн адилаар сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулах цаг иржээ. 

2015 онд гаргасан нийгмийн хөгжлийн индексээр 100,000 хүнд ноогдох амиа хорлолтын түвшнээр манай улс 48-т жагсаж байна. Сүүлийн үед өсвөр насны хүүхэд залуучуудын амиа хорлолтын талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олны сонорт хүрч, аюулын харанга дэлдээд байгаа билээ.

Амиа егүүтгэн нас барсан хүмүүсийн ихэнх нь ямар нэг хэмжээгээр сэтгэцийн эмгэгт өртсөн байдаг. Сэтгэл гутрал нь амиа хорлолттой холбоотой хамгийн түгээмэл сэтгэцийн эмгэг юм. Тийм ч учраас сэтгэцийн ямарваа нэгэн эмгэгт өөрийгөө өртсөн хэмээн таамаглаж байгаа хүмүүс өөрт тохиолдож буй сэтгэл зүйн асуудлыг зайлшгүй мэргэжлийн хүмүүстэй ярилцан шийдвэрлэх, эмчлэх зайлшгүй шаардлагатай. 

Өндөр хөгжилтэй улс орны иргэд шаардлагатай үед сэтгэл зүйн туслалцаа зөвлөгөө авах нөхцөл боломжоор хангагдсан байдаг бөгөөд иргэд нь ч энэ өвчний талаар хангалттай эрүүл мэндийн боловсролыг олж авсан байдаг. Харин манай орны хувьд энэ нөхцөл төдийлөн хангалттай бүрэлдэн тогтож чадаагүй байна. 

Иргэд сэтгэлзүйн эрүүл мэндтэй холбоотой төрөл бүрийн мэдээлэл ( жишээ нь: хүүхдийн хүмүүжил, харилцааны асуудал, сэтгэл гутрал, түгшүүр гэх мэт) авах шаардлага, хүсэл их байдаг ч энэ талаарх баталгаатай мэдээллийн эх сурвалж манай орны хэмжээнд тун хомс байгаатай хүн бүхэн санал нийлэх байх.

Энэхүү ном нь нийгэмд шаардлагатай байгаа сэтгэлзүйн боловсролын талаархи үндсэн ойлголтыг хүмүүст түгээх, уншигчдад өөрийгөө халамжлах, түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх зорилгоор бичигдсэн нэмэлт лавлагаа бүхий мэдээллүүдийг багтаасан цогц гарын авлага юм. 

Ном нийт 10 бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүр сэтгэл зүйн эмгэгүүдийн талаархи ерөнхий ойлголт, үүсэх хүчин зүйлс, тухайн эмгэгийг илтгэх шинж тэмдгүүд, эмгэгийг эмчлэх арга замууд, асуудлыг шийдвэрлэх хэсэг гэсэн бүрдлүүдээс тогтох бөгөөд уншигч зөвхөн уншаад өнгөрөх төдий бус өөрт буй сэтгэл зүйн эмгэгийг танин мэдэх, тухайн эмгэгийг эмчлэх ерөнхий арга замын тухай ойлголттой болж чадах ажээ. 

Сэтгэлзүйн боловсролоо дээшлүүлэх, өөрийгөө болон гэр бүлээ халамжлахад суралцах хүсэлтэй бүхий л хүн энэхүү номыг гарын авлага хэлбэрээр ашиглахад тун тохиромжтой бөгөөд Интерном номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
1
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.