Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн муу шивээстэй хөлбөмбөгчид

“Урлагийн бүтээл” гэлтэй сайхан шивээстэй хүн байхад зарим нь шууд хэлэхэд хүнд үзүүлэхээс ичмээр ч зүйл байх аж.


Спортынхон дунд хөлбөмбөгчид хамгийн их шивээстэйд тооцогддог. Хаанахын ямар ч хоёр баг ногоон талбайд гарч ирсэн шивээстэй тоглогчдын тоо нь “цэвэрхэн” тоглогчдоосоо илүү болчихоод байгаа билээ. “Урлагийн бүтээл” гэлтэй сайхан шивээстэй хүн байхад зарим нь шууд хэлэхэд хүнд үзүүлэхээс ичмээр ч зүйл байх аж. Саяхнаас шивээсэнд “дурлаад” байгаа Лионель Мессигийн хамгийн сүүлийн уруулны шивээс ч муу шивээсний тоонд орж байгаа. Магадгүй ганц өөрөө л ойлгох дурсгалт үйл явдлыг бэлгэдсэн байж болох ч ур хийцийн хувьд тааруу болсон нь илт байлаа.

Денис Эрдманн бол Германы “Ханза Росток” хэмээх жижигхэн багт тоглодог хөлбөмбөгч. Месси түүний санааг хулгайлаагүй нь ойлгомжтой ч Денис мөн хайрт бүсгүйнхээ уруулыг биедээ шивүүлсэн. Гэхдээ шивээсэндээ тохирсон байрыг нь олж өгч чадаагүй.

Амато Чичиретти твиттертэй ивээн тэтгэгчийн гэрээ байгуулсан гэж үү? Алдарт брэнд твиттер Италийн Сери Б-д тоглодог түүнийг тоохгүй л болов уу. Амато яагаад ч юм өөрийнхөө твиттер акаунтыг шивүүлсэн. Харин хаягаа солих бол яах вэ? Дахиад шивүүлэх үү гэдэг асуудал.

Бельгийн “Мехелен” багийн Урош Витасын шивээс бараг хамгийн тэнэг шивээст санал нэгтэй сонгогдох байх. Царайлаг сайхан эхнэртэй болохоороо хайртынхаа царайг бие дээрээ мөнхлөе гэж тэр бодсон ч шивээсчин нь тун тааруу этгээд таарсан уу, шивэх газраа буруу сонгов уу, эхнэрийнх нь царай сунаад нэг л эвгүй.

Английн шигшээ, “Халл Сити” багийн тоглогч Райан Мэйсон ч хайртай хүнийхээ дүрсийг шивүүлсэн. Ээжийнхээ зургийг шивүүлсэн ч хөгшин өвгөний царайтай 12 настай хүү шиг л харагдаж байна. Нэг удаа фэнүүд түүнээс яагаад багынхаа зургийг биендээ шивүүлсэн юм бэ гэж асууж байсан гэдэг.

Андрес Д’Алессанро бол өөртөө тун хайртай тоглогч. Яагаад гэвэл тэр гэдсэн дээрээ өөрийнхөө хөргийг шивсэн юм. Аргентиний шигшээ багт 28 тоглож, 3 бөмбөг оруулсан ч гэсэн өөрийгөө шивэх хэмжээний сайн тоглогч биш дээ.

“Ман Сити”-гийн Лерой Сане ч өөртөө хайртай, гэхдээ зургаа толинд л харахаас өөр арга байхгүй. Хэдэн жилийн өмнө “Монако”-д гоол оруулан баярлаж байгаа зургаа тэр нуруун дээрээ шивүүлсэн.

Найл Рэйнжер бас л өөрийгөө шүтдэг нэгэн. Гэхдээ тэр зургаа биш харин нэрээ нүүрэн дээрээ шивүүлсэн юм. Мартчихна гэж бодсон юм уу, эсвэл нэрийн хуудас болгож ашиглах гэсэн үү бүү мэд.

Шивээс болгон утга учиртай. Гэхдээ Серхи Рамос шивээснүүд нь ямар утгатай болохыг тааралдсан хүн болгондоо тайлбарлаж өгдөг байх. 32, 35 нь түүний тоглож байсан дугаарууд, 19 настайдаа Испанийн шигшээ багт дуудагдсан, харин 90 нь юу вэ?

Артур Боруц түүний хүйсэн дээрх сармагчин хоёр ч бас оны шилдэг тэнэг шивээст өрсөлдөх бүтээл.

Үнэхээр юу шивүүлэхээ мэдэхгүй байгаа бол Италийн Баллотелли шиг сургааль үг шивүүлэх хэрэгтэй. Марио цээжин дээрээ “Би бол тэнгэрийн гэсгээл, Хэрэв та нар гэм нүгэл үйлдээгүй бол тэнгэр та нар руу над шиг гэсгээлийг илгээхгүй байх байсан юм” гэсэн манай Их Хааны үгийг дурайтал шивүүлсэн байна.

Мэдээж монголоор бичүүлээгүй, англиар орчуулан, шивүүлсэн байна. "I am the punishment of God. If you had not committed great sins, God would not have sent a punishment like me upon you" гэж тэр шивүүлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
3 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
4 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
43
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.