Хайх зүйлээ бичнэ үү

мин

Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо

Идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон.




Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр "Зэрлэг амьтан асрах төв"-ийг байгууллаа.

Салаа туурайтан, махан идэштэн, шувууны байруудаас гадна эмчийн ажлын байрыг ашиглалтад оруулснаар амьтан хамгаалах ажилд томоохон дэвшил гарч байгаа юм. 2017 онд нийслэл хотын суурьшлын бүсээс тарвага шилжүүлэн нутагшуулах, салаа туурайтан амьтдад хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, гэмтэж бэртсэн гөрөөс, чоно, аргаль зэрэг амьтад, бүргэд, шонхор шувуудыг асарч тэнхрүүлэн байгальд нь буцаан тавих ажлыг хийгээд байна. Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах, биотехникийн арга хэмжээ авах, сэргээн нутагшуулах үүргийг хүлээдэг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
38
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.