Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Stranger Things” цувралын од Милли Бобби Брауны тухай 10 баримт

Залуухан, өсөж яваа од.


1. Тэр “Stranger Things” киноны сүүлийн шалгаруулалтад орох хүртлээ үсээ хусах ёстойгоо мэдээгүй байсан.

Уг цувралыг бүтээгчид түүнд болон түүний эцэг эхэд киноны зураг авалтын үеэр үсээ хусах ёстойг нь хэлээгүй байна. Уг мэдээг дуулаад ээж нь дургүйцсэн боловч тэрээр, “Үсээ хусчихъя, буцаад л ургах юм чинь. Би өөрийн дүрийг яаж өсөн дэвшиж байгааг харуулмаар байна.” гэж хэлсэн байна. Үүний дараа тэрээр, “Би уг цувралд хэрэгтэй байгаа зүйлийг хийсэн. Би өөрийн хийх ёстой зүйлээ л хийсэн.” гэж хэлсэн байна.

2. Зураг авалтын хуваариас болоод тэр гэрийн сургуульд явдаг.

Тэрээр өөрийгөө ганцаардаж байгаа тухай ярьж байсан ч зураг авалтаас болоод гэртээ хичээлээ үздэг байна.

3. Түүний хамгийн дуртай уран бүтээлч нь Эд Ширан бол Адель, Эми Уайнхаусын дуунуудыг дуулах дуртай.

Тэрээр их авьяаслаг, бас мундаг дуучин мөн үглэх чадвартайг энэ бичлэг дээрээс мэдэх боломжтой.

4. Түүний шүтээнүүдийн нэг нь Вайнона Райдер.

5. Тэр боксын спортод тун дуртай.

“Би даваа гарагт Тай боксоор хичээллэж, мягмар, пүрэв гарагуудад жиу жицү, лхагва гарагт боксоор хичээллэх дуртай. Би бэлтгэл хийх үнэхээр дуртай. Гахай шиг л иддэг болохоор энэ нь ч надад хэрэгтэй байдаг.”

6. Тэрээр гурван хүүхэдтэй Англи гэр бүлийн дунд хүүхэд ба америк аялгыг багадаа Диснейн кинонуудыг үзэж байгаад сурч байжээ.

7. Мөн тэрээр “Intruders”, “Modern Family”, “Grey’s Anatomy”, “Once Upon a Time”, “NCIS” зэрэг кинонуудад дүр бүтээж байсан ба 2019 онд нээлтээ хийх “Godzilla: King of Monsters” кинонд дүр бүтээж байгаа аж.

8. Мөн 2016 онд IMDB сайт дээр хамгийн олон удаа хайлт хийгдэж, хандалт авсан шинэ жүжигчнээр тодорсон.

9. 2017 оны MTV-гийн кино, телевизийн бүтээлийн шагнал гардуулах ёслолоос тэр “Цувралын шилдэг жүжигчин” шагналыг авсан.

10. Тэр 80-аад оны ретро хэв маягт үнэхээр дуртай ба тэр үед амьдрахыг хүсдэг тухайгаа ч ярьж байжээ.

Мөн кинонд дүр бүтээхийн тулд тэрээр 80-аад оны кино бүтээлүүдийг ихээхэн үздэг байсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.