Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сун Жүн Ги, Сун Хэ Гюү нарын ХУРИМЫН тухай 9 БАРИМТ

Тэдний хурим өнгөрсөн долоо хоногт болсон билээ.




“Нарны үр сад” солонгос олон ангит киноны гол дүрд тоглосон Сун Жүн Ги, Сун Хэ Гюү  нарын хурим аравдугаар сарын 31-нд Сөүл хотын “Шилла” зочид буудалд болсон. Сүйт бүсгүй Сун Хэ Гюү сувдан цагаан өнгийн Кристиан Диорын даашинз, тохой шүргэсэн толгойн гоёлыг сонгожээ. 

1. Хосууд олны танил 250 орчим зочдод урилга тараасан байна. Зочдоос гадна хосын олон мянган фен нь “Шилла” зочид буудлын гадна цугларч, баяр хүргэсэн юм.

2. “Ёнбин” танхим бол Солонгост хурим хийхэд зориулсан хамгийн тансаг сонголтуудын нэг юм. Хуримын ёслолын хүлээн авалтыг Солонгосын уламжлалт “ханок” загварын барилгад хийжээ.  

3. Хосуудын найз болох И Гуан Сү, Юү А Ин нар баяр хүргэж, үг хэлэв. И Гуан Сү “Би хайрт найзынхаа өмнөөс тун их баяртай байна. Яг үнэнийг хэлэхэд атаархаж байна шүү” гэж зочдын өмнө инээмсэглэн хэлжээ. 

4. Ёслолын үеэр хосууд бие биерүүгээ хараад “Бид хамгийн сайн сайхан үедээ танилцсан. Бид биенийгээ зовох, жаргах цагтаа болон бүхнээ алдсан ч үнэн сэтгэлээсээ нэгнийгээ хайрлах болно” хэмээн амлалт өгчээ. 

5. Хуримын ёслолын дараа Сун Хэ Гюүгийн зураач найз бүсгүй түүний шидсэн цэцгийн баглааны эзэн болов.

6. Хүлээн авалтын үеэр Пак Бу Гүм, Пак Хён Шиг, Уг Жү Хён нар төгөлдөр хуурын хөгжимд ая дуугаа өргөсөн байна.  

7. Дуучин Уг Жү Хён “A whole new world” дуугаа дуулахад хосын сэтгэл ихэд хөдөлжээ. Сүн Жүн Ги гэрлэлтийн тангараг өргөх үедээ нулимс дуслуулсан бөгөөд ёслолын төгсгөлд сүйт бүсгүйгээ үнссэн юм. 

8. Хосууд дотнын найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тун хөгжилтэйгөөр бүжиглэж байв. 

9. Сун Жүн Ги, Сун Хэ Гюү нар Итэвонд амьдрах юм. Эх сурвалжийн мэдээлснээр тэд бал сараа тун удахгүй тэмдэглэх ч хэзээ, хаана гэдэг нь тодорхойгүй байгаа юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.