Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Н.Төгсцогт хэнтэй тулалдах вэ?!

Гэвч Хавьер Мартинес манай Төгсцогттой тулалдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.


“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа ирэх арваннэгдүгээр сарын 18-нд хийнэ гэдгийг та бүхэн мэдэж буй.
KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг, энэ жил 25 настай Н.Төгсцогт маань мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ.

Манай тамирчин “Premier Boxing Champions production”–д харьяалагддаг бөгөөд Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь домогт дэлхийн аварга, мэргэжлийн боксын хамгийн тод одын нэг, цуут Флойд “Money” Мэйвезерийн өөрийнх нь Mayweather Promotions-ий тамирчин АНУ-ын Хавьер Аугустин Мартинес байсан. Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн "Latino Mayweather” хэмээгдэх болсон Хавьер Мартинес энэ жил 19 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 10 удаа тулалдаж , бүгдэд нь ялсан ажээ. Үүнээс зургаан тулааныг КО-оор дуусгажээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар Хавьер Мартинес манай Төгсцогттой тулалдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Нэгэнт тов нь тодорсон, тасалбар зарагдаад эхэлсэн, ТВ-ээр шууд дамжуулах гэрээ хийгдсэн болохоор зохион байгуулагчид буюу Mayweather Promotions-ийнхон шинэ өрсөлдөгчийн "эрэлд" яаралтай гарчээ.
Харин өнөөдөр (11 дүгээр сарын 5) тэд манай Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчийн тухай мэдээллээ King Tug-ийн багт ирүүллээ.
Манай хүний шинэ өрсөлдөгч нь Филиппиний боксчин Хармонито Дела Торре байх нь. Энэ жил 23 настай, "Алх" хочит энэ боксчин АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд таван жил хүч үзэхдээ 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй байгаа юм байна. Үүнээс 12 тулааныг КО буюу нокаутаар дуусгаж. Биеийн өндөр манай Төгсөөтэй адилхан 173 см боловч гар урттай ажээ. Төгсөөгийн алд 168см хүрдэг бол Дела Торрегийн алд 185 см байна. Мөн Торре 2014 онд World Boxing Federation холбооны Олон улсын болон Дэлхийн аварга болж байсан ажээ.

Учраа ийнхүү улам чангарч байна. Гэхдээ манай "Хаан Төгсөө" өөрийн болон өрсөлдөгчийнхөө давуу, сул талуудыг зөв тооцоолон монгол “хаан ухаанаар” филиппин "Hammer”-“Алх"-ыг ялна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Жиндээ ороход асуудалгүй. 2 кг орчим хасна. Ганцхан жаахан асуудал байгаа. Тэрнийг одоо дэлгэх боломжгүй, гэхдээ энэ "асуудлыг" аргална. За ингээд хүлээх л үлдлээ.
Тулаан мэргэжлийн боксын дэлхийн "өлгий" болсон АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо The Cosmopolitan цогцолборт болох бөгөөд тасалбар нь www.ticketmaster.com дээр 29$ -149$ -ийн үнэтэй худалдагдаж байгаа. Мөн Bounce TV тулааныг АНУ-ын Баруун эргийн цагаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагаас шууд дамжуулах юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
35
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.