Хайх зүйлээ бичнэ үү

мин

2050 он гэхэд ХҮН роботтой ГЭРЛЭДЭГ БОЛНО

Хиймэл оюун ухаан хүнээс ч илүү сэтгэл татам шинж чанартай болно гэж үзжээ.


Хиймэл оюун ухаан судлаач, доктор Девид Леви 2050 он гэхэд хүн төрөлхтөн роботтой сэтгэл зүйн харилцаа тогтоох боломжтой болно гэж мэдэгдлээ. Түүний бичсэн “Sex and love with robots” ном олон улсын бестселлер болсон бөгөөд энэ чиглэлээр дагнан олон жилийн судалгааг явуулж байна. 

Article Image

Ингээд судалгааны үр дүнд тэрээр 30 гаруй жилийн дараа гэхэд хиймэл оюун ухаан сэтгэл зүйтэй болж, гаднаасаа ч хүнээс огт ялгарахааргүй болно. Тиймээс хүмүүс роботтой гэрлэлтээ ч батлуулах олон улсын хууль гарна гэж үзжээ. Олон судлаачид түүнийг “секс робот”-ыг сурталчиллаа гэж буруутгаж байгаа ч тэрээр эрс няцаасан юм.

 wedding Sex robots will overthrow brides and hubbies as we will eventually find them MORE attractive

“Робот хүнээс ч илүү сэтгэл татам гадаад дүр төрхтэй, зарим хүнээс ч илүү хүн чанартай болох үед роботыг хайрлаж дурлана гэдэг хэвийн үзэгдэл болно. Робот өдөр тутмын амьдралд хүн шиг л оролцож чадаж байхад гэрлэлтээ батлуулах нь тийм ч гайхмаар зүйл биш” гэж доктор Девид хэлжээ. 

Гэхдээ хүн хүнийгээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа өнөөгийн нийгэм байнга хувьсан өөрчлөгддөг хиймэл оюун ухааныг хайрлаж чадна гэж үү? 

“Тэр цаг үеийг хүмүүс өөрсдөө бүтээнэ. Өдрөөс өдөрт роботыг хайрлаж, амьдралынхаа нэг хэсэг болгох хүмүүс нэмэгдэж, улмаар улс орнууд энэ тухай хуультай болно. Хууль хиймэл оюун ухааныг эелдэг, найрсаг, үнэнч, хүн чанартай байлгах талаар анхаарна. Нөгөө талаасаа роботыг харгис хэрцгий, балмад, шунамхай болгохоос сэргийлэх юм.”

Image result for Marrying Robot

"Хиймэл оюун ухаан хөгжиж иргэний дайн гарах, эмх замбараагүй байдал бий болохоос л бид айдаг. 1960 онд ижил хүйстэн, арьс өнгөний ялгаатай гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй байсан нь одоо өөрчлөгдсөн шиг л цаг хугацааны хувьслын асуудал. Болох л зүйл” гэж доктор үзжээ. 

Эх сурвалж: Bigthink.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Өчигдөр
Фото: Дубай усанд автлаа
3
Өчигдөр
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
23
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.