Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ямар үнэртэн танд илүү тохирохыг ОРДООР тань шинжье

Хэрвээ өөрийн гэсэн үнэртнээ сонгож хараахан амжаагүй бол сонголтод тань туслах нэгэн сонирхолтой зөвлөгөөг "UB Life" хүргэж байна.


Та өөрт төгс зохицох үнэртнээ олж амжсан уу? Эсвэл ээждээ, хайртай хүндээ, найздаа гээд хэн нэгэнд бэлэглэх үнэртэнээ сонгоход хэцүү байдаг уу? Хэрвээ өөрийн гэсэн үнэртнээ сонгож хараахан амжаагүй бол сонголтод тань туслах нэгэн сонирхолтой зөвлөгөөг "UB Life" хүргэж байна.

                               

Хүн бүхэн дахин давтагдашгүй, цор ганц. Тиймдээ ч хүн бүрийн үнэртнийг мэдрэх мэдрэмж, үнэртний хэрэгцээ ялгаатай байдаг билээ. Тэгвэл хамгийн олон үнэртнийг түгээгч Бишрэлт Бьютигийн зүгээс сарын хугацаанд "Ордны үнэртэнгээ олцгооё" аяныг өрнүүлсэн байна. Аяны хүрээнд ордноос хамаарч хүмүүсийн үнэртний сонирхолын ялгаатай байдлыг тодорхойлохыг зорьсон ба 800 хүнээс бяцхан судалгаа авч, энэ аянд оролцсон хүн бүхнийг үнэртэнжүүлж, жижиг савалгаатай үнэртэй уснууд бэлэглэсэн байна.

Тэгвэл судалгааны үр дүнгээр ямар ордны хүмүүст ямар үнэртний брэндүүд хамгийн их таалагддаг болохыг сонирхоцгооё.

1. Хэрэв та эрч хүчтэй, ажил хэрэгч Хонины ордны хүн бол:

Танд тохирох үнэртэй ус "Repetto" байх болно.

 

2. Тайван амгалан бас бусдын хүндлэлийг хүлээж чаддаг Үхрийн ордны хүн танд: 

"Coach" үнэртэй ус таалагдах нь гарцаагүй.

3. Сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн Ихрийн ордны хүн танд: 

"Guess"-ийн үнэртэй уснууд тун сайхан тохирох болно.

4. Бүхнийг сэтгэл хөдлөлд автуулах чадалтай, асар их мэдрэмжтэй Мэлхийн ордонд төрсөн та:

"Calvin Klein, Van cleef & Arpels"-ий үнэртэй уснуудаас сонголтоо хийгээрэй.

5. Бүх зүйлд манлайлагч, хамгийн шилдэг нь байж чаддаг Арслангийн ордны хүн та:

"Burberry"-гийн үнэртэй уснаас эрч хүчийг мэдрээрэй.

6. Тансаг хээнцэр, ажил хэрэгч Охины орд өөрсдийнх нь чадвар, хүчийг илтгэсэн:

"Balmain" брэндийн үнэртэй усыг хэрэглэвэл тохиромжтой.

7. Хамгийн эршүүд, хамгаас эмэгтэйлэг, өөрсдийгөө бүрэн илэрхийлж чаддаг Жинлүүрийн ордны хүн та:

"Montblanc" үнэртэй уснуудаас сонголтоо хийвэл зохилтой.

8. Хурц ухаан, эрхэм тансаг, дээд зэргийн мэдрэмжийг эрэлхийлэгч Хилэнцийн ордны хүн та:

"Versace"-гийн үнэртэй уснуудаас хэрэглэвэл танд төгс тохирно.

9. Бусдыг уриалан, байлдан дагуулагч Нумын ордны хүн та:

Сэтгэл сэргээж, эрч хүчийг мэдрүүлэх "Moschino" брэндийн үнэртэй усыг хэрэглээрэй.

10. Нууцлаг, бусдад нөлөөлөх чадвартай Матрын ордны хүн та:

"Jimmy Choo"-гийн үнэртэй усыг таалах нь гарцаагүй.

11. Өвөрмөц, өөрийн ертөнцийг бий болгож, бусдаас онцгойрох дуртай Хумхын ордны хүн та:

Өвөрмөц, шинэлэг "Lanvin" брэндийн үнэртэй усыг хэрэглээд үзээрэй.

12. Энгийн бүхний үнэ цэнийг мэдэрч, түүгээрээ онцгойрч чаддаг Загасны ордны хүн танд:

"Boucheron" брэндийн үнэртэй ус таалагдах болно.

Дээрх судалгааны үр дүн нь таны сонголтод бага ч гэсэн тусалсан гэж найдаж байна. Дашрамд хэлэхэд зөвхөн таныг илтгэх өөрийн гэсэн үнэртнээ олж авахад тань туслахаар Бишрэлт Бьютигийн хамт олон дэлхий даяар алдартай 28 гаруй брэндийн 270 орчим буюу хамгийн олон нэр төрлийн үнэртнийг 8 салбар дэлгүүрүүдээр худалдаалж үнэртний соёлыг түгээж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
20
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.