Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

UB.LIFE-ийн туршилт: Та халаасандаа юу, юу авч явдаг вэ?

Халаас бол тэр чигтээ бидний ертөнц л гэсэн үг.


Өвлийн улирал. Цастай өдрүүд. Зузаан, тухтай хүрэм... Энэ юу гэсэн үг болохыг бид бүгд мэднэ. Энэ бол том халаастай хувцсаа өмсөх үе ирж, бидний амьдрал бүхэлдээ шахуу тэр давчуухан ертөнцөд багтах шаардлагатай болно гэсэн үг юм. Хүмүүс халаасандаа юу юуг багтаан авч явж байгааг та лав хараад гайхна даа.

Туршилтад оролцогчид:

Ингээд бүгдээрээ тэд халаасандаа юу юу авч явааг хамтдаа сонирхоцгооё!


А.Анударь

Гар утас, толь, түлхүүр, чихэвч, шүдэнз, хиймэл нулимс.

"Өнөөдөр миний хувьд чухал өдөр. Дотнын хүмүүстэйгээ хоолонд орох гэж байгаа болохоор жижиг толь халааслаад гарч ирсэн. Би өдөр тутамдаа нүдний шил зүүдэг боловч энэ онцгой өдрийг тохиолдуулаад линз зүүсэн байгаа. Тиймээс хиймэл нулимсаа бас халааслаад гарч ирсэн. Бусад нь бол байнга л халаасанд явж байдаг зүйлс."


Б.Сэлэнгэ

Уруул өнгөлөгч, чихэвч, утас, картнууд, нэрийн хуудасны сав.

"Би уруул өнгөлөгч, Голомт банкны карт, чихэвч зэргийг байнга авч явдаг. Өнөөдөр нэг арга хэмжээтэй болохоор нэрийн хуудасны саваа авч явж байгаа. Манай сургуулийн логотой нэрийн хуудасны сав байгаа юм. Их дурсамжтай болохоор байнга хэрэглэдэг дээ."


Н.Мэндбаяр

Картнууд, түрийвч, түлхүүр, нэрийн хуудасны сав, нүдний дусаагуур, үзэг.

"Ер нь нэрийн хуудасны сав, түлхүүр, түрийвч, картнууд бол байнга халаасанд явдаг. Өнөөдөр нүдний дусаагуураа аваад гараад ирсэн байна. Халаасанд юм түнтийгээд байхаар их хэцүү байдаг. Тэр тусмаа албан ёсны хувцаслалт дээр бүр ч хэцүү. Тиймээс сүүлийн үед бэлэн мөнгө авч явахаа больсон. Түрийвч дотор маань одоо бэлэн мөнгө байхгүй. Харин картаа авч явж, төлбөрөө хийдэг болсон. Хамаагүй хялбар, амар байдаг."


А.Нармандах

Гар утас, карт, уруул өнгөлөгч, машины түлхүүр, флаш.

"Халаасандаа их юм авч явдаггүй. Хэрэгтэй юмнуудаа ажлынхаа ширээн дээр байлгадаг юм. Ер нь олон юм авч яваад байх дургүй. Гар утас, машины түлхүүр, Голомтын карт зэргийг л байнга авч явдаг даа."


Б.Гэрэл

Power bank, гаа, чихэвч, камер, гарын тос, гар ариутгагч.

"Би гар ариутгагчийг байнга авч явдаг. Бас мэдээж чихэвч, түлхүүрээ байнга халаасандаа авч явдаг. Ер нь олон юм авч явдаг даа. Өнөөдөр цас ороод сайхан өдөр байгаа болохоор зураг авах гээд камераа авч гарч ирсэн юм."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
20 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
29
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.