Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Холливудын шинэ бэлгэ тэмдэг болсон 10 залуу

Брэд Питтийн үе хэдийнэ дууссан.


Холливудад эрэгтэй жүжигчдийн эрин үе эмэгтэйчүүдийнх шиг л хурдан урсан өнгөрдөг болжээ. Саяхан л шилдэг кино болгонд Жулия Робертс тоглодог юм шиг л санагдаж байлаа. Тэгвэл одоо тэр хаана байна? Брэд Питт ч мөн адил. Питт супер баатар, эрэлхэг мачо байхаа хэдийнэ больсон. Аргагүй шүү дээ, түүний ард байсан сайхан залуучууд цагаа ирэхийг зүгээр хүлээгээд суухгүй нь ойлгомжтой.

Бенедикт Камбербетч

“Бүх цаг үеийн шилдэг Шерлок Холмс” нэр зүүсэн Бенедикт ганц энэ дүрдээ баригдалгүй, олон өөр дүр бүтээж чадсанаар сайн жүжигчин гэдгээ баталсан. Хэдийгээр Холливудад тогтсон сайхан залуучуудын төрхөөс өөр царайтай ч бүсгүйчүүд гарын үсгийг нь авах гэж дугаарлан зогсож байгаагаас харахад тэр Холливудын шинэ үеийн секс бэлгэ тэмдэг болсон нь мэдэгддэг.

Том Хиддлстон

Том Хиддлстон кинонд тоглоод удаж байгаа. Гэхдээ одоо л тэр од болон хувираад байна. Түүний бүтээсэн вампир, хорон санаат баатрууд нь олны санаанд хоногшин үлджээ.

Ричард Мэдден

“Хаадын тоглоом” цуврал олон од төрүүлэн гаргасан төдийгүй цувралууд киноноос илүү зарагддаг болсныг илтгэн харуулсан билээ. Энэ оддын нэг нь Ричард Мэдден. Роб Старкын дүрийг чадмаг бүтээснээр найруулагч нар түүнийг урихаар булаацалддаг болсон байна.

Кит Харрингтон

“Хаадын тоглоом”-ын бас нэгэн од. Түүний оролцсон төсөл болгон амжилт олох тавилантай гэмээр. Энэ жил гарсан “Gunpowder” цуврал ч үзэгчдийн сэтгэлийг хэдийнэ булаасан.

Крис Хемсворт

Австралийн жүжигчин, BAFTA шагналд нэр дэвшигч Крис мөн л нэг дүрийн “боол” болоогүй жүжигчин. Торын дүрээс гадна инээдмийн кинонд ч тэр амжилттай тоглож байгаа. Алдарт Брэд Питтийн хойчийг Крис л залгамжилна гэж шинжээчид үзэж байна.

Крис Эванс

Эванс шиг царай зүстэй жүжигчид ихэнх нь хоёрдугаар зэргийн инээдмийн кинонд л тохирдог. Харин Крис ийм хувь заяатайгаа эвлэрэхийг хүсээгүй. Америкийн Капитаныг амжилттай бүтээснийхээ дараа тэр маш олон янзын дүрд тоглосон нь үзэгчид төдийгүй найруулагч, жүжигчин нард ч хүндлэгдэх болсон.

Чарли Ханнэм

Ер бусын төрхтэй тул элдэв янзын хаан, язгууртны дүрд тэр маш сайн тохирдог. Гэхдээ мэдээж авьяас байхгүй бол хэчнээн царайлаг байгаад жүжигчин болж чадахгүй. Одоо Ханнэм жинхэнэ од болсныг батлах баримт бол найруулагч нар түүнийг булаацалдаж, эмэгтэй фэнүүд хувийн амьдралыг нь ихээр сонирхох болсон явдал юм.

Райан Гослинг

“ЛаЛаЛэнд”-ийн од Гослинг чанартай сайн кинонд олон жил тоглож байгаа ч одоо л жинхэнэ од болж байгаа. Эмэгтэйчүүд түүнийг Холливудын супер залуу гэж энэ жилээс л үздэг болсон юм.

Райан Рейнолдс

Дээр дурдсан Гослингтой түүнийг хүмүүс их андуурдаг. Гэхдээ тэр өөрийн гэсэн онцлогтой жүжигчин. Холливудын эрэгтэй жүжигчдийн чансааны дээгүүр бичигдэнэ.

Том Харди

Том Харди бол өнөө цагийн Холливудын хамгийн “танхай залуу”. Муу талын дүрд сайн тоглодгоос гадна өөрөө хулигандуу этгээд. Харизм, жүжигчний авьяас чадварыхаа ачаар тэр Холливудын сайхан залуучуудын эгнээнээс хөгширсөн, хуучин оддыг үлдэн хөөсөн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.