Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монголд орогнож байсан франц дипломат нутагтаа харьжээ

ОХУ-ын Шүүхээс түүнийг Улаанбаатар дахь Францын ЭСЯ-нд нуугдаж байна хэмээн үзэж, 15 жилийн ялаар эчнээ шийтгэсэн билээ.


Өнгөрсөн жил ОХУ-д ажиллаж байхдаа бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр баривчлагдан, шүүх хурлаа хүлээж байсан Францын Гадаад Хэргийн Яамны харьяа "Альянс Франсез Иркутск" байгууллагын тэргүүн асан Иоанн Барберо оргон зайлсан нь тэр үедээ хойд хөршид шуугиан тарьж байсан билээ. Барберо 5 настай охиныхоо нүцгэн зургийг интернетэд тавьсан хэргээр баривчлагдсан.

Түүнд цахилгаан байрлал тогтоогч зүүлгэн, Эрхүү хотод гэрийн хорионд оруулаад байсан ч 2016 оны есдүгээр сард оргон зугатсан байлаа. Удалгүй Иоанн Барберо олон нийтийн сүлжээнд хоёр мэдээлэл оруулсан нь манай нийслэл Улаанбаатар хотоос бичсэн нь тогтоогдсон юм. Ингээд ОХУ-ын Цагдаагийн газраас түүнийг Монголд оргон зугатаж, Улаанбаатар дахь Францын ЭСЯ-нд нуугдаж байна хэмээн үзэж, шүүхээс 15 жилийн ялаар эчнээ шийтгэсэн билээ.

Харин “Radio France Internationale” өчигдөр мэдээлснээр франц дипломат эх орондоо хариад байгаа аж. Иоанн Барберо орон нутгийн телевизэд ярилцлага өгч, ОХУ-д болсон явдал, хил давж, хэрхэн оргон зайлсан талаараа дэлгэрэнгүй ярих гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
16
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.