Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол инженерүүд “ТВС-2МС” агаарын хөлөг бүтээж байна

Засварын ажлын явц, байдалтай танилцав.




УИХ-ын зарим гишүүд өчигдөр (2017.11.08) “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж байгаа “ТВС-2МС” агаарын хөлгийн их засварын ажлын явц, байдалтай танилцав.
 “АН-2” онгоцыг олноор ашиглаж байсан өмнөх нийгмийн үед “АН-2” онгоцны их засварын ажлыг МИАТ компанийн инженер техникийн хамт олон гүйцэтгэж байсан туршлагад суурилан хуучин “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед их засвар хийж АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс тавьж шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг бүтэж байгааг МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр, дэлхий дээр хамгийн их ашиглагддаг онгоц бол “АН-2” юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг угсрах ажлыг Монголдоо хөгжүүлэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг тодотголоо.
ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ хүртээмжтэй болохоос гадна бизнес аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэргээр нийгмийн болон бизнесийн бусад салбарт нисэхийн үйлчилгээг ашиглах нөхцөл бүрдэнэ гэдгийг тайлбарласан юм. Харин тулгарч байгаа гол асуудал нь хөрөнгө оруулалт учраас Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Танилцуулганы дараа УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, “ТВС-2МС” агаарын хөлгийн засварын ажлыг үзэж сонирхов. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, “TBC-2MC” агаарын хөлгийг засварлах ажилд дэмжлэг үзүүлнэ, гэхдээ хууль, олон улсын дүрэм, журамд нийцүүлэн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас олгодог бүх зөвшөөрөл гэрчилгээжүүлэлтийг авсан байх ёстой гэдгийг хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, энэхүү онгоц шинэчлэгдсэнээр хөдөлгүүрийн жин 680 кг-аас 140 кг болж, 1400 км буулгүй нисэх чадвартай, олдоц ихтэй ТС-1 маркийн нисэхийн шатахуун хэрэглэж ашиглалтын зардлыг бууруулж байгаа юм байна. Иймээс уг онгоцыг эх орондоо албан ёсоор угсарч эхэлснээр улс орны эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэллээ. Гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Л.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Учрал нар  ирж ажилласан юм. Түүнчлэн “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир, ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцом болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
30
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.