Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хорват, Швейцарь “ОХУ 2018”-д ирнэ

Итали – Швед, Ирланд – Дани, Шинэ Зеланд – Перу, Австрали – Хондурас гэсэн 4 тоглолт хүлээж байна.


Өчигдөр шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий Европын хэсгийн нэмэлт тоглолтууд явагдаж, Хорват, Швейцарийн багууд эрхээ авлаа. Ийнхүү “ОХУ 2018”-д оролцох 28 багийн нэр тодроод байна. Одоо биднийг Итали – Швед, Ирланд – Дани, Шинэ Зеланд – Перу, Австрали – Хондурас гэсэн 4 тоглолт хүлээж байна.

Швейцарь – Хойд Ирланд 0:0 (0:0, 0:0)

Эхний тоглолтод ялагдсан ирландчууд дайрч байж амжилт олох тул эхний 30 минут нээлттэй тулаан явагдлаа. Гэвч швейцарчууд бөмбөг эзэмшилтээ сайжруулаас удалгүй тэдний гад цогийг дараад авлаа. Бороо орж, талбай муудсан нь харин ирландчуудад ашигтай зүйл болсон. Тэд биеийн бэлтгэл илүү байж, хаалганд нь шахан довтолж эхэлсэн. Гэвч Швейцарь гоол алдалгүй тэссэнээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа.

“Санкт-Якоб Парк”
Швейцарь – Зоммер, Шер, Родригес, Лихтштайнер, Аканжи, Закария, Жака, Жемаили (Мехмеди, 61), Шакири (Фройлер, 80), Цубер, Сеферович (Эмболо, 86).
Хойд Ирланд – Макговерн, Маколи, Эванс, Хьюз, Брант, Норвуд (Маженнис, 75), Дэвис, Даллас, Сэвилл, Уорд Жонс, 74), Уошингтон (Макнейр, 82).
Шар хуудас: Брант (7), Сеферович (72), Эванс (78).
Эхний тоглолт – 1:0

Грек – Хорват 0:0 (0:0, 0:0)

Эхний тоглолтод л хамаг ажлаа аамжуулсан хорватчууд ямар ч асуудалгүй дэлхийн аваргын эрхээ авсан. Энэ удаад Грекийн талбай тул хамгаалалтандаа анхаарч, ямар ч алдаагүй тоглов. Грекчүүд Евро-2016, ДАШТ 2018 гээд хоёр том тэмцээнийг өнжиж байна. 

“Георгиос Караискакис”
Грек – Карнезис, Папастатопулос, Рецос, Торосидис, Манолас, Зека, Тахцидис, Циолис, Христодулопулос (Фортунис, 59), Бакасетас (Янниотас, 59), Митроглу (Пелкас, 78).
Хорват – Субашич, Ловрен, Стринич, Врсалько, Вида, Ракитич, Модрич (Митрович, 90), Брозович, Перишич (Ребич, 86), Манжукич, Калинич (Крамарич, 78).
Шар хуудас: Тахцидис (24).
Эхний тоглолт – 1:4

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
36
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.