Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Агаарын бохирдол нэмэгдэхэд СЭТГЭН БОДОХ чадвар ХӨГШИРДӨГ

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас шинэ судалгаагаа танилцууллаа.


Өндөр хэмжээний агаарын бохирдол хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг Дэлхийн Эдийн Засгийн Форум шинэ судалгаагаар нотолжээ. Судалгааны багийн ахлагч, Вашингтон Их сургуулийн Олон нийтийн эрүүл мэндийн салбарын профессор Анжум Хажат “Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх гаж нөхцөл улам аюултай болж байна. Сүүлийн жилүүдэд орчны бохирдол нь хурдацтай нэмэгдэж буй орнуудын хүн амын сэтгэцэд өөрчлөлт орж эхэллээ” гэж мэдэгджээ. 

Агаарын бохирдол зүрх судасны үйл ажиллагаа, уушгинд шууд нөлөөлдөг бол хэт их агаарын бохирдол дээрх эрхтнүүдээр дамжин цусанд шилжиж, тархины үйл ажиллагаанд саад учруулдаг аж. 

Судалгаанд өөр өөр бүс нутгийн, агаарын бохирдлын хэмжээ нь ялгаатай орчинд амьдардаг 6000 гаруй оролцогч хамрагджээ. Ингээд тэдний амьдрах орчин нөхцөлийг, олон төрлийн шалгуурт үндэслэн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэн бодох чадвартай нь хослуулан шалгасан байна.

Агаарын бохирдол ихтэй буюу аюултай орчинд амьдардаг иргэдийн эрүүл мэнд зуны нөхцөлд ч тааруу байдаг нь ажиглагдав. Мөн сэтгэн бодох, удаан хугацаанд санан тогтоох чадвар нь ч эрүүл орчны иргэдээс харьцангуй муу байгаа нь тогтоогджээ. 

Нэгж шоо дөрвөлжин агаарт эзлэх бохирдлын хувьд 5 микрограмаар нэмэгдэхэд хүний суралцах чадвар 1.5 насаар “хөгширч” удааширдаг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. 

 

Эх сурвалж: Weforum.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
6
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.