Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Райан Гослинг 37 нас хүрлээ буюу түүний амьдралын дүрэм

“Алдартай байх хэцүү. Хүн болгон чамайг мэдээд байдаг, харин чи тэдний хэнийг нь ч танихгүй”


Райан Гослинг 13 настайгаасаа кинонд тоглож эхэлсэн. Эхлээд “Микки Маусын клуб” шоунд оролцож, дараа нь “Гераклын бага нас” кинонд тоглосноор түүний гялалзсан карьер эхэлсэн юм. Хүн болгонд хүлээн зөвшөөрөгдсөн авьяаслаг жүжигчнээс гадна тэр "Dead Man's Bones” хэмээх цомог гаргасан хөгжимчин хүн.
Ингээд түүний амьдралын дүрэмтэй танилцая.

“Өглөө болгон гэрээсээ гарахдаа бид ямар нэг адал явдалтай учирна даа хэмээн найддаг”
“10 жилийн дараа би жүжигчний ажлаа хийсээр байвал өөртөө их гайхах болно”
“Ярилцлага өгөхдөө дургүй. Сэтгүүлч нар хариулж мэдэхгүй хэт олон асуулт асуудаг. Жишээ нь, яагаад жүжигчин болсон бэ гэж асуухаар би үнэнээсээ мэддэггүй”

“Багадаа би хурдан өсөж, том болоод ажил олохыг мөрөөддөг бөйлаа”
“Би Disney World паркад ажиллаж байсан. Үлгэрийн баатруудын дунд байхад нүд нээгддэг”
“Хүмүүс над дээр ирээд “Та жүжигчин Райан уу” гэж асуугаад хамт зураг авахуулдаг байлаа. Харин би тэр үед л намайг Райан Рейнольдстой андуурч байгааг нь ойлгосон”

“Сүүлийн жилүүдэд хүмүүс намайг мэддэг болж ирсэн. Гэхдээ фэнүүдээс хамгаалах татктик надад бий. Надаас илүү сонирхолтой газруудаар явах хэрэгтэй. Тэгвэл хэн ч таныг сонирхон харахгүй”
“Алдартай байх хэцүү. Хүн болгон чамайг мэдээд байдаг, харин чи тэдний хэнийг нь ч танихгүй”
“Багаасаа кинонд тоглосон болохоор би яг хэзээнээс алдаршиж эхлэснээ мэддэггүй. Ирсэн мөчийг нь өнгөрөөчихсөн бололтой”

“Насаараа жүжигчин байна гэдэг утгагүй. Мэдээж ингэж чаддаг хүмүүс байгаа. Харин би чадахгүй”
“Хурдхан хөгшрөх юмсан. Шивээстэй өвөө нар ч бас догь харагддаг шүү”
“Нүдээ аньчихсан гарсан өөрийн зургийг үзэх аймшигтай”
“Насанд хүрсэн том хүн болсны ганц сайн зүйл нь чи хүссэн үедээ амттан худалдан авч чаддаг болдогт оршино”

“Би ээж, эгч хоёртойгоо өссөн болохоор зарим үед яг эмэгтэй хүн шиг сэтгэн боддог. Эсрэг хүйсний хүмүүсээ сайн ойлгодог болсон минь тэр хоёрын ач”
“2010 онд нэг мелодрам кинонд тоглосныхоо дараа би эмчид үзүүлсэн юм. Эмчийн надад өгсөн жорон дээр "Инээдмийн кинонд тогло" гэсэн ганц өгүүлбэр байсан"
“Кино үзэхээр явахдаа би маш сайхан гэгээлэг хүнтэй тааралдсан мэт сэтгэгдэлтэй харих сан гэж боддог”

“Миний Марлон Брандо бол Жин Уайлдер. Брандо биш Уайлдер л таны зүрхийг хэдэн хэсэг болгон хувааж чадна”
“Хүнийг таних хамгийн сайн арга бол хамт ажиллах эсвэл хамт аялах”
“Ганцхан сайн үйл хэрэг тэр хүнийг сайн хүн болгочихгүй”
“Бяслаганд хэт дуртай минь миний сул тал. Өөр ухаангүй дурлаж, сонирхдог зүйл үгүй”
“Формондоо хурдан орох хэрэг гарахаар би будаа, загас, ногоо идэж, маш их ус уудаг”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.