Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

11 жилд нэг ч удаа өвдөж үзээгүй эр дархлаагаа хүчирхэг байлгах туршлагаасаа хуваалцжээ


Quora сайтад хүмүүс хүссэн сэдвээрээ асуулт тавьж, хариулт авах боломжтой байдаг билээ. Тус сайтад нэгэн хэрэглэгч "Хэрхэн өвдөхгүй байх вэ" гэсэн асуулт тавьсан нь хүмүүсийн сонирхлыг татсан, үр өгөөжтэй хариултуудыг авч чадсан байна. 

Тэдгээрийн дотроос "Four Sigmatic" хэмээх Америкийн хоол, шингэн хүнсний компанийн үүсгэн байгуулагч Теро Исокауппилагийн түүх хүмүүст хамгийн их таалагджээ. Учир нь тэрээр сүүлийн 11 жилийн турш дархлаагаа тогтмол сайжруулж, жижиг хамрын ханиад ч хүрээгүй эрүүл чийрэг нэгэн аж.

Ингээд түүний бичсэн түүхийг уншигчдадаа хуваалцъя. 

Гэрэл зургийг maxlugavere.com сайтаас

"Хамрын ханиад, томуунаас эхлээд ямар нэгэн өвчин тусалгүй яг 11 жил болж байна. Гэхдээ үргэлж ийм эрүүл чийрэг байсан уу гэвэл үгүй юм. Ээжийн минь хэлж буйгаар би багадаа маш их өвчлөмтгий, сул биетэй хүүхэд байсан гэдэг. Бараг бүх зүйлээс харшилдаг байв. Нэг удаа ээж минь намайг гүзээлзгэнээс харшилтай болохыг олж мэдээд шинэ эмчилгээ туршиж байсан судалгаанд хамруулж. Уг судалгаанд хамрагдсан ихэнх хүүхэд зүгээр байхад би л ганцаараа тууралт өгч, харшилж байв. Өөрөөр хэлбэл, миний дархлааны систем маш сул байсан юм. 

Олон жилийн турш эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж явсны ачаар эдүгээ би цоо эрүүл чийрэг хүн болсон. Хамгийн чухал нь дархлааны системийг дэмждэг зүйлсийг амьдралын хэвшил болгох юм. Энэ нь яг л булчингаа хөгжүүлж буйтай адил. Өөрөөр хэлбэл, зөвхөн өвдсөн үедээ цагаан гаатай цай ууж, саунд орох бус эрүүл байхдаа ч эдгээрийг хийдэг байх хэрэгтэй. 

Ихэнх хүмүүс хаанаас эхэлж эрүүл мэндээ сайжруулах, эрүүл амьдралын хэв маягтай болохоо мэддэггүй. Тиймээс би дараах зөвлөгөөг хүргэж байна.

#1 Бактеритай тэмцэхийн оронд "хүлээж ав" 

Хүний биед өдөр бүр ямар нэг өвчин үүсгэгч нян, бактериуд нэвтэрч байдаг. Үүнээс зугтах аргагүй. Бидний эргэн тойронд тоолж барамгүй олон төрлийн бакери бий. Шинжлэх ухаан тэдгээрээс ердөө 1-10 хувийг л нээн илрүүлж, хүний биед ашигтай эсвэл хортой юу гэдгийг судалсан байдаг. Хүний биед ойролцоогоор 100 их наяд ашигтай бактери байх ба олонхи нь ходоод гэдсэнд оршиж хоол тэжээлийг задалж, шим тэжээлийг шимэгдүүлэхэд тусалдаг. Эдгээр бактериудын талаар мэдэж байх нь дархлаагаа дэмжихэд чухал үүрэгтэй.

Армид байхдаа хамгийн бохир, ариун цэврийн нөхцөл муутай газар ихэвчлэн амьдарч байлаа. Заримдаа 4,5 өдөр усанд орохгүй явах нь ч энүүхэнд. Хожим цэрэгт хамт байсан залуустайгаа уулзахад армид алба хаасан жилүүдэд л хамгийн эрүүл чийрэг байсан гэж ярьдаг юм.

Би сүүлийн 11 жилд 8 өөр улсад амьдарсан. Мөн жилд 40-60 удаа хаа нэг тийшээ аялах шаардлага гардаг. Өөр өөр газар, орчинд амьдарна гэдэг нь төрөл бүрийн бичил биетнүүдтэй шинээр танилцана гэсэн үг. Би шалан дээр хэрчим төмс унагачихвал тоох ч үгүй аваад идчихдэг. 

Өмнө нь армид байхдаа хамгийн бохир, ариун цэврийн нөхцөл муутай газар ихэвчлэн амьдарч байлаа. Заримдаа 4,5 өдөр усанд орохгүй явах нь ч энүүхэнд. Хожим цэрэгт хамт байсан залуустайгаа уулзахад армид алба хаасан жилүүдэд л хамгийн эрүүл чийрэг байсан гэж ярьдаг юм. Саван ч олигтой олддоггүй армид шүү дээ. Бохир орчинд орж, бидний бие махбодь олон төрлийн бактерид тэсвэртэй болсон учраас ийм эрүүл чийрэг болсон гэдэгт би итгэдэг. Гэхдээ энэ нь шүршүүрт орохоо боль гэсэн үг биш юм шүү. Харин бактерийн эсрэг савангаар ойр ойрхон гараа угаах нь тийм ч ашигтай дадал биш байж мэдэх юм. Үүний оронд байгалийн гаралтай саван хэрэглэж заншаарай. Учир нь бактерийн эсрэг саван муу төдийгүй сайн бактерийг ч давхар устгаж байдаг. 

#2 Хоногт тогтмол 8 цагийн ойр ав, өдөр бүр тогтмол дугхий

Бид ажил, гэр бүл, нийгмийн амьдрал гэх мэт олон үйл ажиллагааны дунд завгүй амьдралын хэв маягаар амьдарч байна. Үүнээс болж хангалттай унтаж амарч чаддаггүй. Зарим хүмүүс нойртой холбоотой сэдвийг чухалчилж ч үздэггүй. Гэтэл өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс аяга кофе, витаминаар өөрийгөө бүрэн цэнэглэж дөнгөнө гэж бодож байвал эндүүрэл. Үүнээс илүү чухал зүйл бол шөнө хангалттай хэмжээний нойр авах юм. Хэрэв шөнө хангалттай амарч чаддаггүй бол өдөрт дор хаяж 15-20 минут дугхийж хэвш. Би ямар ч чухал ажилтай байлаа ч өдрийн цагаар заавал нүдний хороо гаргадаг.

Шөнө хангалттай амарч чаддаггүй бол өдөрт дор хаяж 15-20 минут дугхийж хэвш. Би ямар ч чухал ажилтай байлаа ч өдрийн цагаар заавал нүдний хороо гаргадаг.

#3 Стрессээс ангижрахын тулд бие, оюун санаа, сүнсээрээ эрүүл байхыг эрхэмлэ 

Бидний зугтах боломжгүй өөр нэг зүйл бол стресс. Утсанд дуудлага ирж, аав маань эмнэлэгт хэвтсэнийг мэдлээ. Хар салхи гарч, үерийн улмаас байшин усанд авсаныг надад дуулгалаа. Энэ мэтчилэн урьдчилан тооцоолох боломжгүй саад тотгор амьдралд дүүрэн байдаг. Харин үүний эсрэг бидний хийж чадах зүйл бол стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг асуудал юм. Би стрессээ зохицуулахын тулд дараах гурван алхмыг хэрэгжүүлдэг.

Оюун санаа: Стресс бол сэтгэлзүйн асуудал. "Залруулж болох тохиол аваас уурлаж унтууцахын хэрэг юун, залруулж болшгүй тавилан бол уурлаж унтууцлаа ч нэмэр юун" гэсэн үг бий. Ямар ч тохиолдолд стресслээ гээд шийдэл гарч ирэхгүй. Би үдэш бүр орондоо орохоос өмнө талархаж буй зүйлсээ бичиж тэмдэглэдэг. Энэ жижигхэн зуршил миний хандлагыг өөрчилж, стрессийг багасгахад тусалдаг болохыг өөрийнхөө туршлагаар хэлж чадна.

Бие махбодь: Бие махбодь хөдөлгөөнтэй байсан цагт л стрессээ гадагшлуулж чадна. Би алхах, ууланд авирах, усанд сэлэх зэрэгт цаг гаргадаг, мөн йога хийхэд багагүй цагийг зарцуулдаг. Би дасгал хөдөлгөөнийг эрүүл урт наслалт, тэнцвэртэй амьдралын нэг чухал түлхүүр гэж боддог. 

Сүнс: Би өдөр бүр надтай ойр байгаа хэн нэгэнтэй холбогдож, цагийг хамт өнгөрүүлэхийг хичээдэг юм. Дэлгэцнээс холдож, аль болох байгальд ойр байхыг хичээдэг. Бясалгал хийх нь ч бий. Өнгөц байдлаар идэх, амрах, хөдөлгөөнэй байх зэрэг нь нүдэнд харагдах хэрэгцээ шаардлагыг нөхөж байдаг. Гэлээ ч эрүүл амьдрахын цаад утга учир нь илүү сүнслэг, оюунлаг зүйлийг биднээс шаарддаг. Тиймээс энэ хэрэгцээг орхигдуулж болохгүйг санаарай" гэжээ. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
10 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.