Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Банкнаас бусад санхүүгийн салбарт өсөлт ажиглагджээ

Банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өсжээ.


Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, банкнаас бусад санхүүгийн салбарын энэ оны гуравдугаар улирлын санхүүгийн болон бусад статистик үзүүлэлтийг тоймлон мэдээллээ. Хэвлэлийн бага хурлыг тус хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун удирдан явуулсан юм. Мөн Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа нар оролцов.

Банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өсжээ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 695.4 тэрбум төгрөгөөр өсөж 2 их наяд төгрөгт хүрсэн бол даатгалын салбарын нийт активын хэмжээ 251.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 хувиар өссөн байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.2, өнгөрсөн улирлаас 10 хувиар тус бүр өссөн байна. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллагын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өсөж 906 тэрбум төгрөгт хүржээ. Түүнчлэн ББСБ-ын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөг болсон бөгөөд сарын жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж өмнөх улирлынхаас 0.1 пүнктээр буурчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
6
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.