Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Орон сууцны үнийн индексээс таны ОЙЛГОЖ АВАХ ЁСТОЙ бүх зүйл


Уншигчийн хүсэлтээр Орон сууцны үнийн индексийг тайлбарлав. Индексийн мэдээллийг нийтлэлч өөрийн ойлгож буйгаар

тайлбарлаж байгааг анхаарна уу. 

Монголбанкнаас сар бүр орон сууцны үнийн индексийг олон нийтэд танилцуулдаг. Индекс энэ тэр гээд сүртэй нэр томъёотой боловч үнэндээ байрны үнэ өсөөд байна уу, буураад байгаа юу гэдгийг уншигч ТАНД ЗААЖ өгөх луужин юм. Энэхүү индексийг Монголбанктай хамтарч “Тэнхлэг зууч” компани 2013 оноос эхлэн тооцож эхэлжээ. 

“Тэнхлэг зууч” компанийн фэйсбүүк хуудастай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. Байр худалдан авахаар төлөвлөж буй бол үнийн мэдээлэл сэлтийг тэдэнтэй холбогдон авч болно. 

Ингээд өнгөрсөн аравдугаар сарын мэдээллээс ТАНЫ ОЙЛГОЖ АВАХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛИЙГ хүргэж байна. 

ТЭНХЛЭГ ЗУУЧ КОМПАНИАС ӨГСӨН МЭДЭЭЛЭЛ: 

“​2017 оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.

Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн нь орон сууцны үнийн индекс өсөхөд нөлөөлжээ”

БИД ИНГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО: 

Өнгөрсөн аравдугаар сард шинэ байрны үнэ бага зэрэг өсжээ. Шинэ байр гэдэг нь гэрчилгээ нь гараагүй байгаа байрыг илэрхийлж байгаа тухай “Тэнхлэг зууч” компаниас мэдээлсэн байна. Тэгэхээр гэрчилгээ аваагүй, шинээр ашиглалтад орж буй байрны үнэ өсөж эхэлсэн нь энэ юм. 

Харин үүний эсрэг талд сүүлийн үед баригдсан эсвэл 2000-аас өмнөх оны хуучин байрнуудын үнэ үргэлжлэн буурч байгаа бололтой. 

Тухайлбал “Тэнхлэг зууч” компаниас дараах мэдээллийг танилцуулсан байна. 

БЗД-ийн 25-р хороо, Их Монгол хороололд 2016 оны 10 дугаар сард орон сууцны 1 ам метрийн дундаж үнэ 1,964,247 төгрөг байсан бол 2017 оны 10 дугаар сарын байдлаар 1,959,589 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.

БИД ИНГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО: 

“Тэнхлэг зууч” компанийн танилцуулсан мэдээллээс харвал 2014 оны арванхоёрдугаар сараас хойш байрны үнэ шинэ, хуучин гэж ангилахгүйгээр бүгд буурч байсан юм. Харин өнгөрсөн сараас эхэлж шинэ байрны үнэ нь сэргэж эхэлж байгаа бололтой. 

Уншигч Та гэрчилгээ нь гараагүй цоо шинэ байр худалдаж авахаар төлөвлөж буй бол үнэ доод цэгтээ хэдийнэ тулчихсан байж магадгүй юм. Учир нь энэ сараас эхэлж шинэ байрны үнэ ялимгүй өсөж байгаа тухай мэдээллийг танилцуулж байна. Тиймээс байрны үнэ дахин буурахыг хүлээлгүй худалдан авах шийдвэрээ гаргах хэрэгтэй болов уу. 

Графикаас харвал гэрчилгээ нь гараагүй шинэ орон сууцны үнэ ам метр тутамдаа дунджаар 2.18 сая төгрөгт хүрчээ. 

Дүүргээр нь авч үзвэл, Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ ам метр тутамдаа 2.94 сая төгрөгт хүрч байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 1.53 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм. 

ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ТАЛААР ТЭНХЛЭГ ЗУУЧ КОМПАНИАС ӨГСӨН МЭДЭЭЛЭЛ: 

-Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.

-2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ, дүүргүүдийн дундаж үнэ.

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 71,861,000 төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.23 хувиар тус тус буурсан байна.

БИД ИНГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО:

2014 оны арванхоёрдугаар сараас хойш хуучин орон сууцны үнэ ч мөн буурсан байна. Гэхдээ өнгөрсөн аравдугаар сараас эхэлж өсөлт ажиглагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хуучин орон сууцны үнэ хамгийн доод цэгтээ тулсныг харуулж байна. Хуучны хоёр өрөө байр худалдан авахаар хайж буй бол үнэ өсөх магадлалтай болсныг анхаарна уу. 

Өнгөрсөн аравдугаар сарын эцсийн байдлаар хуучны хоёр өрөө байрны дундаж үнэ 71.8 сая төгрөгтэй тэнцэж байна. 

Дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт хоёр өрөө байр авбал дунджаар 88.3 сая төгрөгийн үнэтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 54.5 сая төгрөгөөр хуучин хоёр өрөө байр худалдан авч болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
13
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.