Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Miss World-2017” тэмцээнд мисс Ц.Энхжин ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИЙН тоонд багтав

Тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодорно.


“Miss World-2017” тэмцээнд манай улсаас мисс Ц.Энхжин оролцож байна. Энэхүү тэмцээний шилдэг мисс энэ сарын 18-нд тодорно. “Miss World-2017” тэмцээнд 127 орны шилдгээр шалгарсан гоо бүсгүйчүүд багагүй хугацаанд хамтдаа байж тэмцээний зохион байгуулагчдын шалгаруулалтад өдөр бүр оролцож, ялагч болохын тулд бэлтгэж байна. Манай улсын мисс Ц.Энхжин хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталсаар байгаа 5 үзүүлэлтийг сонирхуулъя. 

“Miss World-2017” тэмцээнд оролцож буй Монголын мисс Ц.Энхжин  “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарчээ. 

Тэрбээр энэ талаар цахим хуудастаа “Гэр хороолол, сумдын сургууль цэцэглэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төсөл маань, Miss World тэмцээний хамгийн чухал шалгуур болох “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарлаа” хэмээн бичжээ. 

Мөн мисс Ц.Энхжин шаггүй “тамирчин” гэдгээ ч баталж чадсан. Тэрбээр “Мисс спорт” шалгуурт шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарсан сайхан мэдээг дуулгая. 

“Тор model”-н шалгуурт 127 орноос шилдэг 30-д орсныг та мэдсэн үү? Тэр шилдэг 30-д орж чаджээ.

Тэрбээр “Head to head challenge”-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч орны нэг болсон юм. 

“Mobstar” апп дээр Ц.Энхжин нэгдүгээр байрт, missworld.com дээр гуравдугаар байрт явж байна. Санал хураалт энэ сарын 18-нд буюу таван өдрийн дараа дуусна.

Одоо монголчууд бидэнд нэг шалгуур үлдээд байна. “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөл юм. Хэрэв энэхүү төрөлд түрүүлж чадвал шилдэг 15 оролцогчийн нэг “автоматаар” болох юм байна.

“Дэлхийн мисс-2017”  тэмцээн энэ сарын 18-ны өдөр Хятадын Санья хотноо болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
18 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
20 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
8
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.