Хайх зүйлээ бичнэ үү

мин

Залуусын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ болно

"Startup Weekend Ulaanbaatar | Metropolis Edition” арга хэмжээ болох юм.



Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын санхүүжилтээр өөрийн бизнес санаагаа бодит болгох хүсэл, эрмэлзэлтэй залуучуудад зориулан "Startup Weekend Ulaanbaatar | Metropolis Edition” арга хэмжээг “Шинэ эхлэх цэг” ТББ, “Нью Гранд Адвенс”,  “Жи Эс Эй эс “ХХК-тай хамтран зохион байгуулахад бэлэн болоод байна.

Шинийг эрэлхийлэгч хүмүүс уг арга хэмжээгээр дамжуулан өөрсдийн бодож явдаг бизнес санаагаа бодит болгох эхний алхамуудыг туршиж үзэх салбар салбарын мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах,  цаашид хамтран тэрбум тэрбумаар үнэлэгдэх Монгол гарааны бизнесийн хамтран үүсгэн байгуулагчдаа олох, өөрийн хүрээллээ тэлэх боломжийг олгох зорилготой юм.

Гарааны бизнесээ эхлүүлэх арга хэмжээ нь 54 цагийн дотор бизнес, технологи гэх мэт салбар бүрийн мэргэжлийн ментор/зөвлөхүүдтэй хамтран оролцогч залуус өөрсдийн бизнес санааг бодит болгох үйл явц юм. Арга хэмжээний амжилттай болох нэгэн шалтгаан бол салбар, мэргэжил бүрийн залуус нэгэн баг болж ажилласнаар бие биенээсээ олон зүйл сурч, туршлага солилцох бөгөөд энэ нь гарааны бизнесийн экосистемд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэрэг билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 0502, 7012 0502, 7013 0502, www.ubbirj.ub.gov.mnцахим хаягаас авах боломжтой гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
4
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.