Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сарын хугацаанд 20 гаруй АЛДАРТАН ХҮЧИРХИЙЛЛИЙН хэрэгт холбогджээ

Харви Вайнштейнээс хойшх зарим хэргүүдийг New York Times дэлгэжээ


Оскарын шагналт найруулагч Харви Вайнштейн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулж, хүчирхийлж байсан гэх шуугиан гараад удаж байна. Түүний удирдлага дор ажиллаж байсан эмэгтэй жүжигчид өөрт нь дарамт учруулж байсан талаар удаа дараа нотолсон. Цуу яриа худал биш нь тогтоогдож “Вайнштэйн” кино компани үйл ажиллагаагаа зогсоож, Вайнштейн гэр бүлээ ч цуцлуулсан. Түүний дарамтад өртөж байснаа илэрхийлсэн алдартнууд Анжелино Жоли, Кара Дэлэвинь, Пас Де Ла Уэрта зэргээр үргэлжилнэ. Вайнштейны хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд дэлгэгдсэн. Тэгвэл үүнээс хойш эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэргээр сэжиглэгдсэн  эрэгтэй алдартнуудын жагсаалтыг  “New York Times”  гаргажээ. 

Арваннэгдүгээр сарын 10.
Андрей Крайсберг 
“The Flash”, “Supergirl” зэрэг киноны бүтээлч найруулагч
Шалтгаан: Нэр бүхий эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан
Арга хэмжээ: “Варнер Брос” компаниас халсан. 
Хариу мэдэгдэл: “Би найруулагч хүний үүрэгт ажлын дагуу эмэгтэйчүүдийн гадаад дүр төрх, хувцаслалтад нь зөвлөгөө өгсөн. Бэлгийн дарамт учруулсан хэрэг биш. Хүмүүс нэгнээ нөхөрсгөөр тэвэрч үнсэх шиг л байдаг зүйл  шүү дээ” 

Арваннэгдүгээр сарын 9.
С.К. Луйс 
Комеди жүжигчин, продюсер
Шалтгаан: 5 эмэгтэйн өмнө нүцгэлж, бэлгийн харилцаанд орохыг шаардсан.
Арга хэмжээ: Гоцлон тоглох комеди тоглолтыг нь цуцалсан. Медиа компаниуд хамтран ажиллахаа больсон.
Хариу мэдэгдэл: “Энэ үнэн. Гэхдээ би үнэхээр харамсаж байна”

Арваннэгдүгээр сарын 8.
Бенжамин Геночча
“Armory” шоуны найруулагч
Шалтгаан: 5 эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрч, дарамт учруулсан.
Арга хэмжээ: Хохирлыг барагдуулсан.
Хариу мэдэгдэл: “Маш хүндлэлгүй үйлдэл хийсэндээ уучлал хүсч байна. Тэгээгүй ч болоосой гэж харамссан.” 

Арваннэгдүгээр сарын 3.
Дэвид Гуйлд
“Primary Wave” агентлагийн найруулагч
Шалтгаан: 4 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн.
Арга хэмжээ: Тогтоогдоогүй. 
Хариу мэдэгдэл: Түүний хуульч “TheWrap” сэтгүүл “Дэвид бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан хэргийн талаар бүхнийг үгүйсгэж байгаа” гэж мэдэгджээ. 

Арваннэгдүгээр сарын 1. 
Жефф Хүвер
АНУ-ын Ардчилсан намын гишүүн 
Шалтгаан: Эмэгтэйчүүд рүү бэлгийн харилцаанд орохыг шаардсан утгатай зурвас илгээсэн
Арга хэмжээ: Намын дундах рейтинг үнэмлэхүй унасан. 
Хариу мэдэгдэл: “Би энгийн хошигнол гэж бодсон. Хүнийг хүсээгүй үед бэлгийн харилцаанд орохоор завдсан хэрэг огтхон ч биш”

Арваннэгдүгээр сарын 1. 
Брет Ратнер 
Найруулагч, продюсер
Шалтгаан: 6 эмэгтэйг хүчирхийлэх гэж завдсан. Эрээ цээргүй үг хэлсэн. 
Арга хэмжээ: “Варнер Брос” компаниас холбоо тасалсан.
Хариу мэдэгдэл: “Бүгд худал. Нэг л өдөр энэ бүх гүтгэлэг ил болж нэр минь цэвэрлэгдэнэ”

 

Аравдугаар сарын 29.

Энди Дик Жүжигчин
Шалтгаан: Эрэгтэй, эмэгтэй олон хүмүүсийг зэрэг бэлгийн харилцаанд орохыг шаардсан.
Арга хэмжээ: Шинэ төсөл нь хаагдсан.
Хариу мэдэгдэл: “Тэр өөрийн буруу зуршлаа хянахаар эмчилгээнд хамрагдаж байгаа” гэж туслах нь хэлжээ.

Аравдугаар сарын 21.

Жон Беш
“Besh” сүлжээ рестораны захирал
Шалтгаан: Бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэсэн. 
Арга хэмжээ: Компани нь уналтад орсон.
Хариу мэдэгдэл: “Би өөрийн хийсэн бүхэндээ уучлал хүсч байна. Харин хамтран ажиллагч нар минь үр нөлөө нь тусахыг хүлээн зөвшөөрч чадахгүй.”

Аравдугаар сарын 19.
“Vox” медиа компаний захирал
Шалтгаан: Эмэгтэйчүүдийг хүсээгүй үед нь үнсэж, биед нь хүрэхийг завдсан.
Арга хэмжээ: Халагдсан.
Хариу мэдэгдэл: “Тодорхой бус нөхцөл байдалд тэр дотно харилцахыг хүссэнээс бэлгийн харилцаанд уриалсан юм биш” гэж түүний туслах хэлжээ. 

 

Аравдугаар сарын 17.
Крис Савино 
“The Loud House” үүсгэн байгуулагч
Шалтгаан: 12 гаруй эмэгтэйтэй хүсээгүй бэлгийн харилцаанд орохоор завдсан. 
Арга хэмжээ: Халагдсан
Хариу мэдэгдэл: “Маш ичгүүртэй байна. Уучлахыг хүсье”

 

Аравдугаар сарын 5. 
Харви Вайнштейн
“Вайштейн” компаний захирал, продюсер
Шалтгаан: 3 эмэгтэйг хүчирхийлсэн. Олон эмэгтэйд бэлгийн харилцаанд орохыг тулгасан. Тэдний биед зөвшөөрөлгүй хүрч, садар самуун үг хэлээр доромжилсон.
Арга хэмжээ: Компани нь үйл ажиллагаагаа зогсоосон. 
Хариу мэдэгдэл: “Хамтран ажиллагч нартайгаа бэлгийн харилцаанд орсондоо хүлцэл өчиж байна” гээд зөвшөөрөлгүй, хүчирхийлсэн гэх баримтыг үгүйсгэсэн. 

 

Жич: Энэхүү жагсаалт бүх хэргийг нэгтгээгүй болно.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
26
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.