Хайх зүйлээ бичнэ үү

мин

Итали баяртай, Буффон баяртай!

Италийн шигшээ баг 1958 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцохгүй боллоо.


Нэмэлт хоёр тоглолтын үр дүнд Швед ДАШТ-д оролцох боллоо. Өнгөрсөн долоо хоногт болсон тоглолтын Италийн хамгаалагч нараас “хачир” авсан бөмбөгний ачаар тэд Италийн хүчтэй багийг яллаа. Гэртээ хийсэн хариу тоглолтод Вентура хэд хэдэн тоглогчоо сольж, бразил Жоржиньог гаргаж ирсэн. Де Россиг сэлгээнд суулгасан тэрбээр эхний үед гайгүй дамжуулалт хаяж байсан ч удалгүй швед хамгаалагч нар тусгайлан бариад юу ч хийлгэсэнгүй. Ийнхүү Италийн шигшээ баг 1958 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцохгүй боллоо.

Итали – Швед 0:0 (0:0, 0:0)

“Жузеппе Меацца (Сан-Сиро)”
Итали – Буффон, Барзальи, Бонуччи, Кьеллини, Дармиан (Эль-Шаарави, 63), Пароло, Кандрева (Бернардески, 76), Флоренци, Жоржиньо, Иммобиле, Габбьядини (Белотти, 63).
Швед – Ольсен, Гранквист, Аугустинссон, Линделеф, Люстиг, Классон (Роден, 72), Ларссон, Юханссон (Свенссон, 19), Форсберг, Берг, Тойвонен (Телин, 54).
Шар хуудас: Кьеллини (9), Юханссон (9), Бардзальи (22), Форсберг (29), Люстиг (65), Телин (69), Иммобиле (90), Бернардески (90), Ольсен (90).
Эхний тоглолт – 0:1

Энэхүү ялагдлын дараа дасгалжуулагч Вентура ажлаа өгсөн бол Даниэле Де Росси, Жоржо Кьеллини, Андреа Бардзальи, Жанлуижи Буффон нар шигшээ багаасаа зодог тайллаа. Түүхэн дэх хамгийн сул Италийн шигшээ гэгдэж байсан энэ баг үнэхээр ч ДАШТ-д орох эрхээ ч авч чадсангүй.
39 настай хаалгач Буффоны хувьд тэр 6 дахь ДАШТ-дээ оролцох боломжтой байлаа. Тэгсэн бол шинэ рекорд тогтоох байсан юм.

Жанлуижи Буффон анхны дэлхийн аваргадаа 20 настай оролцож байлаа. Гэхдээ тэр Жанлука Пальюкагийн сэлгээ байсан тул нэг ч удаа таlбайд гараагүй. Харин 4 жилийн дараа тэр үндсэн хаалгачаар явсан. Шөвгийн наймд Өмнөд Солонгост ялагдан хасагдаж байсан бол Германд Францыг ялж, дэлхийн аварга болсон билээ. Харин дараагийн ӨАБНУ, Бразилид италичууд хэсгээсээ гарч чадаагүй бол энэ удаад ДАШТ-д оролцох эрхээ авч чадсангүй үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
33
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.