Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эд зүйлстэй гэрлэж, дурласан 10 хүн

Бүтээсэн роботдоо дурласан тул Айко хэмээх нэр өгч, гэрлэлтээ батлуулжээ.


Хайр дурлал хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Хийсээд ирсэн дурлал нь заавал эсрэг хүйсний хүн биш, за ер нь юу байж ч болохыг доорхи хүмүүс батлан харуулж байна.

1, Робот

Японы нэгэн зохион бүтээгч 2008 онд эмэгтэй-робот зохион бүтээжээ. Ахмадын асрах газарт ажиллуулахаар бүтээсэн боловч нэг мэдэхэд өөрөө роботдоо унатлаа дурласан байж. Хайрт “эмэгтэйгээ” юу гэж бусдад өгөх билээ, ингээд тэр роботдоо Аико гэдэг нэр өгч, гэрлэлтээ батлуулсан байна.

2, Комиксийн баатар охин

Япончууд хачин хүмүүс. Бас нэгэн япон залуу компьютер тоглоомын баатар охинтой албан ёсоор гэрлэсэн юм.  

3, Эйфелийн цамхаг

Эрике Лабри гадаад дотоодоор аялах дуртай. Газар газрын соёлын дурсгал, хөшөө баримал хараад түүний сэтгэл их хөдлөдөг төдийгүй заримд нь дурладаг. Лабри 20 жил Берлиний хананд үнэнч явсан ч хана ч буусан, хайр ч унтарсан. Харин одоо тэр Эйфелийн цамхагт дурласан, тэр байтугай гэрлэлтээ батлуулсан байна.

4, Машин

Бүх эрчүүд машинд дуртай ч Эдвард Смит шиг хайртай нь үгүй. Түүний цуглуулгад маш олон машин бий. Смит эмэгтэйчүүд түүний сонирхлыг хэзээ ч татаж байгаагүй гэж ярьдаг. Харин түүний сонирхлыг татдаг машин бол бий. Эдвард цуглуулганаасаа хамгийн сэтгэл татсан машинаа эхнэр хэмээн нэрлэдэг, ярьж чаддаггүйд нь маш их харамсдаг гэнэ.

5, Мод

Байгаль дэлхийгээ хайрлах нь сайн хэрэг. Гэхдээ Эмма Маккейб шиг байж болохгүй болов уу. Учир нь энэ эмэгтэй улиас модонд дурласан юм. Хайртай улиастайгаа нэг биш удаа “дотно харилцаанд” орсон гэдгээ хүлээсэн Эмма удахгүй улиас модтой гэрлэлтээ батлуулах гэнэ.

6, Чихмэл баавгай

Чарльз Маршалл хэмээх энэ залуу чихмэл баавгай тоглоомонд дурласан. Үүнээсээ болоод хэд хэдэн удаа шоронд сууж байсан. Цагдаа нар түүнийг 4 удаа баавгайтайгаа “унтаж” байхад нь садар самууны хэргээр баривчилж байв.

7, Эрх чөлөөний хөшөө

Аманда Уитаккер хэмээх энэ бүсгүй Эрх чөлөөний хөшөөнд дурласан.

8, Унадаг дугуй

2007 онд Шотландын зочид буудлын ажилтнууд унадаг дугуйтайгаа хурьцаж байгаа нэгэн эрийг цагдаа нарт барьж өгсөн юм. Энэ нь Роберт Стюарт байлаа. Түүний нэрийг гаж донтнуудын жагсаалтад оруулсан ч Роберт унадаг дугуйндаа хайртай, дурласан гэж батласаар байсан гэдэг.

9, Бурхан

Дионис бурханы баримал худалдаж авахдаа Их Британийн сувилагч Рейгнер Деленги энэ баримал түүний хувьд жирийн нэг гэрийн тавилга биш болно гэдгийг огт мэдээгүй юм. Гэвч цаг хугацаа явсаар тэр нэг мэдэхэд л барималдаа ухаангүй дурласан байлаа. Бурханы нэрийг Ханс болгон өөрчилж, заримдаа барималтайгаа хамт унтдаг гэдгээ тэр нуугаагүй.

10, Хэн ч, юу ч биш

Тэгвэл Их Британийн Роберт Диббен хэнд ч, тэр байтугай юунд ч хайр хүрдэггүй гэдгээ нийтэд зарласан хүн. 22 настай Роберт тэврэлдэх, үнсэлдэх гэдэг үг сонсоход л дотор нь муухайрч бөөлждөг гэнэ. Бүх насаараа тэврэлдэж, үнсэлдэхгүй явна гэж тэр мэдэгдсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
48
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.