Хайх зүйлээ бичнэ үү

мин

"MTV-Europe Music Awards" шилдгээр Шон Мендес шалгарлаа

Европын хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг "MTV-Europe Music Awards" шагналын эзэд тодорлоо.


Европын хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг "MTV-Europe Music Awards" шагналын эзэд тодорлоо. Лондон хотноо болсон наадмын үеэр 19 настай, Канадын залуу уран бүтээлч Шон Мендес "Шилдэг уран бүтээлч", "Шилдэг дуу" гэсэн хос шагналыг хүртсэнээр шилдгийн шилдгээр шалгарчээ.

Тус наадам 1994 оноос хойш жил бүр 15 төрлөөр уран бүтээлчдийг шалгаруулж байна. Энэ жил Тайлор Свифт 6 төрөлд нэр дэвшсэн бол Эд Ширан, Кэндрик Ламар нар дөрвөн төрөлд нэр дэвшжээ. Шилдгээр шалгарсан Шон Мендес өнөөг хүртэл олон улсын шагналуудад 90 гаруй удаа нэр дэвшиж, нэр хүндтэй 28 шагналын эзэн болсон юм. 

Image result for all mtv europe award winner

Өмнөх жилүүдэд Бритни Спирс, Дима Билан, Бейонсе, Жастин Бибер, Рианна, The Prodigy, Мадонна нар шилдгээр шалгарч байв. 

2017 оны шилдэгүүд: 

Шилдэг дуу- Шон Мендес - “There’s Nothing Holdin’ Me Back”
Шилдэг дуучин - Шон Мендес
Шилдэг дүр төрх- Зейн Малик
Шилдэг “шинэ” уран бүтээлч - Дуа Липа
Шилдэг поп -Камила Кабелло
Шилдэг клип - Кендрик Ламар “Humble”
Шилдэг дуулалт - Эд Ширан
Шилдэг электроник дуучин- Дэвид Гетта
Шилдэг Рок- Coldplay
Шилдэг хип хоп- Эминем
Шилдэг альтернатив- Thirty Seconds To Mars
Шилдэг аялан тоглолт- The Chainsmokers – Live from Isle of MTV Malta 2017

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
16
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.