Хайх зүйлээ бичнэ үү

мин

Улаанбаатарт АМЬДАРЧ буй хүний л ойлгох 14 ЗОВЛОН

Бороо орсны дараа уртын харайлтын тамирчин болно.


 
Бүх зүйл хоёр талтай гэдэгчлэн аливаа нэг газар оршин суухад ч хоёр талтай билээ. Улаанбаатарчууд бид утаатай хотдоо, замын түгжрэл дунд амьдралынхаа тал хугацааг өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй. Ингээд Улаанбаатарт амьдарч буй хүний л ойлгох 14 зовлонг хүргэж байна. 
 

1. Хүнээр дүүрэн нийтийн тээвэрт чихэлдэж явах нь нэг их гайхах зүйл биш. 

2. Замын түгжрэлд өдрийн талыг өнгөрүүлэх нь энүүхэнд.

3. Тиймээс хэн нэгэнтэй болзохдоо цагаа нарийн тооцоолох шаардлагатай. 

4. Автобусанд суухаар зэхсэн бол та хүлээцтэй хандах хэрэгтэй. Учир нь таны суух автобус хаа нэг газар түгжрээд явж байгаад бат итгэ. 

5. Их хэмжээний бороо орсны дараа хүмүүс уртын харайлтын тамирчин болно.

6. Өвлийн улиралд утаагаар л “амьсгална”.

7. Тиймээс та цэвэр агаарыг санасандаа уйлах шахна. 

8. Цас орсны дараа оцон шувуун алхалтаар явах зайлшгүй шаардлагатай тулгарна.

9. Хэрвээ та жолоо барьж яваа бол болгоомжтой яваарай. Замын хаанаас ч хамаагүй явган зорчигч гараад л ирнэ.

10. Багш, эмч нар нь гэнэт ажил хаялт зарлах магадлалтай тул ажлаа төлөвлөхдөө анхаарна уу.

11. Банкинд үйлчлүүлэхээр болбол ном унших, цахим шуудангаа шалгах гэх мэт давхар төлөвлөгөөтэй ороорой гэж зөвлөе. 

12. Баасан гарагийн орой караоке, ресторан, уушийн газруудад суух зай талбай олдохгүй ч байж мэднэ. 

13. Ажил цуглах, тарах үеэр такси барих нь аз сорьсон хэрэг.

14. Энэ бүх чадвар байгаа учраас л та Улаанбаатарын иргэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
4
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.