Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Солонгос хэл сурахад тань туслах 6 ШИЛДЭГ АППЛИКЕЙШН

78 сая солонгос хэлтний нэг болохыг хүсч байна уу?


Солонгос хэл суралцагчдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна. Дэлхий даяар 78 сая солонгос хэлтэн байдаг гэх судалгаа ч бий. Солонгос хэл сурахаар шийдсэн бол гар утсандаа дараах 6 аппликейшнийг татаарай. Хамгийн чухал нь өдөр бүр хэрэглэж, тогтмол хичээллэх юм шүү. 

1. Talk to Me in Korean

Эдгээр 5 залуусын үүсгэн байгуулсан солонгос хэл дээрх цахим сүлжээнд одоогоор 199 орны 500 мянга гаруй суралцагч нэгдээд байна. Talktomekorean.com сайтаар хандан, цахим хичээл сургалтад нь ч хамрагдаж болох юм.

Гар утасны аппликейшн нь хаана ч явах үедээ хэлээ сэргээх, сайжруулах боломжийг олгоно. 1300 гаруй хэлний материал, 22 гаруй сургалтын дэвтэр бий. 

2. How to Study Korean

Солонгос хэлний байнгын хэрэглээний 9000 гаруй үгсийн сан, холбоо үгс, дүрмийн мэдлэгийн 99.9 хувийг энд багтаасан гээд бод доо? 2008 оноос хойш шинэчлэгдсээр байгаа тул та бүрэн найдаж болно. 

3. Duolingo

Та энэ аппликейшнийг өмнө нь дуулсан нь гарцаагүй. Гэхдээ хэрэглэж үзээгүй бол заавал татахыг зөвлөе. Учир нь зөвхөн солонгос хэлнээс гадна олон улсын 20 гаруй хэлний анхан шатнаас хүнд хүртэлх мэдлэгийг танд олгох болно.

4. Mango

Солонгос хэлний “Mango” аппликейшн нь өдөр тутмын ярианы хэллэг, дүрмийн хичээлүүдээр тун баялаг. Өгөгдсөн 20 бүлэг сэдвийн дагуу хичээллэх нь зүй тогтол, ой санамжид онцгой нөлөөтэй. 

5. HelloTalk

Зөвхөн ганцаараа хичээллэх бус амьд харилцаанд орохыг хүсвэл энэхүү солонгос хэлний чат-аппликейшн хамгийн зөв сонголт байх болно. Учир нь та өөрийн сонгосон бүлэг хүмүүстэй текстээр болон видео бичлэгээр харилцах боломжтой. Та хүсвэл өөрийн мэдээллээ нууцалж болох тул аюулгүй байдлын баталгаатай. 

6. Parrot

Та англи хэлтэй эсвэл суралцах хүсэлтэй бол хос хэлээ зэрэг хөгжүүлэхэд тохиромжтой аппликейшн. Англи, Солонгос анхдагч хэлтэй хүмүүстэй шууд дуудлагаар холбогдон ярилцах боломжтой. Нэг ярилцагчтай зөвхөн 7 минут л харилцах тул танилцах зорилгоор ашиглах нь тийм ч сайхан санаа биш. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
14
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.04.24 172.69.252.149

Шинэ соргор мэдээдллийг хүргэдэгт баярлалаа

0 Хариулах