Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бэлэн мөнгө алга болох уу?

Монголын электорн мөнгөний хэрэглээ хойд болон өмнөд хөршийнхөөс илүү байна.


Бэлэн мөнгөний хэрэглээнд төгсгөл ирж буй бололтой. Зоос болон цаасан мөнгөн тэмдэгт нь олон оронд төлбөрийн хэрэгсэл болж байна. Гэхдээ урт хугацаанд бэлэн мөнгөний хэрэглээ нь электрон мөнгөн тэмдэгтэд байр сууриа алдаж магадгүй болж байна. 

Бэлэн бус мөнгөн тэмдэгт хүлээн авч буй насанд хүрсэн хүний тоо 

Дэлхийн зарим хэсэгт электрон мөнгөний хэрэглээ төдийлэн өсөхгүй байна. Зөвлөх үйлчилгээний “Capgemini” компани 2015-2020 оны хооронд электрон хэлбэрийн төлбөр тооцооны хэрэглээ 10.9 хувиар өсөх тухай мэдээлсэн. 

Бэлэн мөнгөний хэрэглээнээс холдож буй үйл явц дэлхий даяар ялгаатай байдлаар явагдаж байна. 

Скандинавын орнууд бэлэн мөнгөний хэрэглээгүй нийгмийг хэдийнэ байгуулжээ. Шведэд үйл ажиллагаа явуулдаг олон банк гар дээр бэлэн мөнгө олгохоо больсон байна. Харин хэрэглэгчид банкны данснаас дансны хооронд шууд шилжүүлэг хийх болжээ. 

Кенид харин үүрэн холбооны “Safaricom” компанийн үйлчилгээнд суурилсан технологи хөгжиж байна. Үүнд Засгийн газар болон банкны оролцоо байхгүй юм. “Safaricom” компанийн хөгжүүлсэн M-Pesa гэх системийн тусламжтайгаар хэрэглэгчид гар утаснаас төлбөр тооцоогоо шууд хийж байна. 

Электрон болон бэлэн мөнгөний өрсөлдөөн Хятадад ч хүчтэй явагдаж байна. Тус улсын онлайн үйлчилгээний гигант Alibaba болон Tencent-ийн хэрэглэгчид цахим орчинд төлбөр тооцоо хийж байна. 

“Бэлэн мөнгөний хараал” номын зохиогч, эдийн засагч Кеннет Рогофф нар бэлэн мөнгөнөөс холдохын үр ашгийг дараах байдлаар тайлбарлаж байна.  Бэлэн мөнгөний гүйлгээ нь гэмт хэрэг, татвараас зайлсхийхтэй холбогддог. 

Гэхдээ бэлэн мөнгийг шүүмжилж байгаа энэ алхмууд эргээд цахим төлбөр тооцоог шүүмжлэх бай болж байна. Тухайлбал, ядуу хүний хувьд банкны данстай болох нь хялбар юм. Мөн Засгийн газар болон корпорациуд хүний үйлдэл бүрийг хянахад цахим мөнгө тусалж байна гэж хэлж байна. 

Эцэст нь, ирээдүйн төлбөр тооцоо нь дээр дурдсан маргаанаас хамаарахгүйгээр цахим орчинд хийгдэж магадгүй юм. Технологийн дэвшлийн ачаар уншигч Та өдрийн хоол эсвэл өглөөний кофены мөнгөө хэтэвч ашиглахгүйгээр төлдөг болох нь. 

Эх сурвалж: www.nytimes.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
32
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.