Хайх зүйлээ бичнэ үү

мин

“ОХУ 2018”: Данийн шигшээ Ирландыг бут ниргэлээ

Ирэх жил ОХУ-д болох ДАШТ-д оролцох Европ тивийн багуудын нэрс бүрэн тодорлоо.


Ирэх жил ОХУ-д болох ДАШТ-д оролцох Европ тивийн багуудын нэрс бүрэн тодорлоо. Өчигдөр болсон сүүлийн нэмэлт тоглолтод Данийн шигшээ баг Ирландыг талбай дээр нь бут ниргэж, эрхээ авсан юм.
Уг нь тоглолтын 6 дахь минутад л Даффи гоол оруулж, ирландчууд тэргүүлж эхэлсэн. Эхний тоглолт 0-0 харьцаатай дууссан, тоглолтод хошуучилаад эхэлсэн болохоор ирландчууд шууд хамгаалалтад шилжсэн нь алдаа байлаа. Хагас цаг хэртэй тэд хамгаалж, хааяа сөрөг довтолж чадсан ч Кристенсений цохилт хачиртай хаалганд нисэн орсноор тоо тэнцлээ. Дараа нь Эриксен хет-трик хийж, Данийн шигшээ баг ДАШТ-д орох нь тодорхой болсон.

Ирланд – Дани 1:5 (1:2, 0:3)

“Авива-Стэдиум”
Гоол: 1:0 – 6 Даффи, 1:1 – 29, автогол Кристи, 1:2 – 32 Эриксен, 1:3 – 63 Эриксен, 1:4 – 73 Эриксен, 1:5 – 90, пенальти Бендтнер.

Ирланд – Рэндолф, Кларк (Лонг, 71), Даффи, Уорд, Кристи, Мейлер (Хулахан, 46), Макклейн, Брэйди, Хендрик, Артер (Макгиди, 46), Мерфи.
Дани – Шмейхель, Кьер, Бьелланд, Кристенсен, Ларсен (Анкерсен, 54), Дилэйни, Квист, Эриксен, Систо, Поульсен (Корнелиус, 70), Йоргенсен (Бендтнер, 84).
Эхний тоглолт – 0:0

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.