Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эцэг эхээс хамааралтай СЭТГЭЛ ГУТРАЛЫН 6 ШАЛТГААН

Таны хүүхдэд эдгээр шинжүүд байгаа юм биш биз?


Өсвөр үе буюу 13-19 насанд хүүхэд өөрийн зорилго, мөрөөдлөө тодорхойлж, насан туршийн хэрэгцээт ур чадвартаа суралцдаг. Дунд сургуулиа төгсөн, их дээд сургуульд элсэн суралцаж эсвэл анхны ажил хөдөлмөрөө энэ үед бүтээдэг. Үүний адил ирж буй тодорхойгүй цаг үеэс айж, ганцаардаж, сэтгэл гутралд автах нь энгийн үзэгдэл юм. АНУ-ын судлаачид өсвөр үеийнхэнд хоёр жилийн хугацаанд ажиглалт хийхэд тэд эцэг эхээс хамааралтай дараах 6 шалтгаанаар сэтгэл гутралд автдагыг тогтоосон байна. 

1. Анхаардаггүй

Image result for depressed illustration parent

Эцэг эхчүүд бага насанд нь хүүхдэдээ их цаг зарцуулдаг ч өсвөр үед нь төдийлөн анхаарахаа больдог. Та хүүхдээ бие даах хэрэгтэй гэж үздэг учир өөрийн орон зайг нь хүндэтгэдэг байж болох юм. Гэвч хүүхэд өсвөр насандаа хамгийн их анхаарал халамж шаарддаг. Эцэг эхийн халамж дутсанаас хүүхэд гар утас, интернетэд их цаг зарцуулж, өөрийг нь илүү анхаарах хүчин зүйлийг эрэлхийлдэг аж.

2. Хэтэрхий хангалуун орчин

Image result for depressed illustration

Та хүүхдээ өдөр тутмын хоол хүнс, хувцас хэрэглэлээр дутаахгүй өсгөхсөн гэж хүсдэг байх. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ зовоохгүй өсгөхсөн гэсэндээ өөрийнхөө хэрхэн хөдөлмөрлөж, хатуу бэрх амьдрал туулж буйгаа нууцалдаг. Ингэснээр хүүхэд эцэг эхээ ойлгохоо больж, тэд мөнгийг амар хялбар аргаар л олдог гэх буруу ойлголттой болно. Ийм амьдралтай хүүхэд ирээдүйд мөнгөний үнэ цэнийг ойлгодоггүй, цамаан зантай, аливаад сэтгэл ханадаггүйгээс байнгын гутралтай болох юм. 

3. “Шилдэг нь байх” амлалт

“Миний хүү хамгийн шилдэг нь”, “Бусад хүүхдүүдээс хамгийн ухаантай нь” зэргээр хүүхдээ магтах нь урам зориг өгөх хэдий ч цаад утгаараа сэтгэл гутралд оруулж байдаг. Учир нь “Шилдэг нь л биш бол тэд намайг хайрлахгүй” гэх ухагдахуун далд ухамсарт нь сууна. Ингэснээр хүүхэд алдаа гаргахаас айдаг, ялагдлаа хүлээх дургүй нэгэн болон хүмүүждэг. Харин эсрэгээрээ хэт их шүүмжлэх нь ч сөрөг нөлөөтэй. Тэнцвэрийг олж, ойлгож сурах нь чухал юм. 

4. “Нойтон хамуу” шиг дагах

Related image

Элсэлтийн шалгалтаа өгөхөд нь, төгсөлтийн үдэшлэгээ тэмдэглэхэд нь ч эцэг эх нь 100 хувь санаа тавьж, хүргэж өгч, туслах нь хүүхдэд дарамт бий болгодог. Мэдээж амьдралын эгзэгтэй цаг үед нь хүүхдээ анхаарахгүй байж болохгүй ч тэнцвэрийг тогтоох нь чухал юм. Өсвөр насныхан аливаад насанд хүрсэн хүний байр сууриар хандах дуртай тул эрх чөлөөтэй байхын тулд эцэг эхийн үгнээс зөрөхөд хүрдэг. 

5. Үл хүндэтгэх

Related image

Их сургуулийн нэгдүгээр ангид элсэж буй оюутнуудаас судалгаа авахад тэдний 60 хувь нь сэтгэл зүйн хямралтай гэдэг нь тогтоогджээ. Амьдралын орчин нөхцөл нь гэнэт өөрчлөгдөхөд өсвөр насныхан хамгийн эмзэг хүлээн авдаг. Зөвхөн бие физиологийн өөрчлөлтөөс гадна гадаад орчин тун хүчтэй нөлөөлдөг. Шинэ орчинд дасан зохицохын тулд хувь хүн бүр тодорхой хичээл зүтгэл гаргадаг. Энэ үед эцэг эхээс ирэх шүүмжид бүр ч хурцаар хандах юм.

6. Чиглүүлэх бус шаарддаг

Related image

Энэ насныхан ирээдүйгээ гэгээлгээр мөрөөдөж, өөрийн зорилгоо хэдийн дэвшүүлсэн байдаг. Гэсэн ч цаашид юу хийж чадах талаар ойлголтгүй хэвээр байна. Энэ үед нь эцэг эх нь зөвхөн хоол хүнсээр хангаж, “тэжээх” бус ойлгож, ярилцах нь хамгийн чухал юм. Ирээдүй гэдэг өсвөр насныхны хувьд дотор нь юу байгаа нь тодорхойгүй харанхуй өрөө л гэсэн үг. Тиймээс “Яах бол?”,”Яавал дээр вэ?” зэргээр байнгын гүн бодолтой явдаг.

 

Эх сурвалж: Psychologytoday.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.