Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай асуудалтай холбоотой таны мэдэх ёстой бүх зүйл


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай" хуулийн төсөл санаачилсан. Хуулийн төслөөс харахад арилжааны банкууд зээлийн хүүгийн дээд хэмжээгээ 18, банк бус санхүүгийн байгууллагууд 35 хувьд хүргэх тухай тодорхой заажээ. Энэхүү хуулийн төслийг бүрэн эхээр нь УИХ-ын цахим хэлэлцүүлгээс ЭНД дарж үзнэ үү. 

Монголбанкны энэ оны есдүгээр сарын Статистик бюллетенээс харахад, арилжааны банкуудын тухайн сарын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 19.9 хувьтай тэнцэж байна. Статистикийн бюллетенийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Харин Арилжааны банкуудын тайлангаас үзэхэд энэ оны есдүгээр сарын байдлаар олгосон зээлийн ДЭЭД ХҮҮ 43.2 хувьтай тэнцэж байна. Харин доод хүү нь 1 хувьтай тэнцэж байгаа юм. Статистикийн дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах талаар олон жил ярьж буй боловч бодитой шийдэлд хүрээгүй өдийг хүрсэн. Зээлийн хүүгийн дарамтаас болж олон нийтийн зүгээс гаднын банк Монгол Улсад оруулж ирэх тухай саналыг дэмжиж буйгаа твиттер, фэйсбүүк ашиглан нэлээд илэрхийлж байсан. Гэхдээ өдий болтол эцсийн шийд хараахан гараагүй байна. 

Гаднын банк оруулж ирэх асуудал амжилтгүй болсны дараа ч зээлийн хүүндээ дарлуулсан олон нийт гомдол илэрхийлсээр байсан юм. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийг боловсруулсан бололтой. 

С.Эрдэнийн санаачилсан "Зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай" хуулийн төсөлтэй холбогдуулж Монголын банкны холбооны ерөнхийлөгч асан Б.Найдалаа өөрийн фэйсбүүк хуудаст дараах мэдэгдлийг гаргажээ. Түүнийг ХҮН намын дэд дарга гэдгээр нь бид сайн мэднэ. 

Тэгвэл Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь популист алхам гэж тодорхойлсон байна. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хашиж явсан тэрбээр itoim.mn болон news.mn цахим хуудаст ярилцлага өгсөн байна. 

 

Ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

Тэгвэл УИХ-ын цахим хэлэлцүүлэгт үлдээсэн иргэдийн байр суурийг хамтдаа харцгаая. 

1. 

2. 

3. 

4. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
23
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.