Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“ОХУ 2018” ДАШТ-д оролцохгүй тоглогчдын бэлгэдлийн шигшээ

Эрхээ авсан тоглогчид хэрхэн баярлаж, хасагдсан нь яаж уйлж байгааг бид харсан.


Ирэх ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багууд ээлж дараалан тодорсоор, эцсийн ганц баг үлджээ. Өнөөдөр Перу – Шинэ Зеланд багуудын тоглолтоор “ОХУ 2018” дэлхийн аваргын тэмцээнд оролцох 32 баг бүрдэх юм.

ДАШТ-д оролцохыг шигшээ баг бүр, тоглогч бүхэн хүсэн мөрөөддөг. Эрхээ авсан тоглогчид хэрхэн баярлаж, хасагдсан нь яаж уйлж байгааг бид харсан. Энэхүү уйлсан хөлбөмбөгчид дунд агуу шилдэг тоглогч цөөнгүй байлаа. Тэднийг ДАШТ-ий талбайд харахыг хөгжөөн дэмжигчид маш их хүсч байсан. Ингээд 2018 оны ДАШТ-д оролцох эрх авч чадаагүй тоглогчдын бэлгэдлийн шигшээг танилцуулья.

Жанлуижи Буффон ("Ювентус", Итали) – Леонардо Бонуччи ("Милан", Итали), Жоржио Кьеллини ("Ювентус", Итали), Давид Алаба ("Бавари", Австри) – Арьен Роббен ("Бавари", Голланд), Артуро Видаль ("Бавари", Чили), Генрих Мхитарян ("Манчестер Юнайтед", Армен), Гарет Бэйл ("Реал Мадрид", Уэльс), Алексис Санчес ("Арсенал", Чили) – Пьер-Эмерик Обамеянг ("Борусси" Д, Габон), Эдин Жеко ("Рома", Босни).

39 настай Буффон 6 дахь ДАШТ-дээ орж чадаагүйдээ телевизийн өмнө цурхиран уйлж байсан билээ. Шигшээ багтаа 175 удаа тоглосон тэрбээр дахин Италийн шигшээ багийн өмсгөлийг өмсөхгүй гэдгээ зарласан. 2006 онд дэлхийн аварга болж байсан Буффоны багийн андууд энэ жагсаалтад хэд хэд орсон. Учир нь Италийн хүчирхэг баг 1958 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргыг өнжиж байгаа юм.

30 настай хамгаалагч Леонардо Бонуччи жинхэнэ ид үедээ байгаа. Харамсалтай нь түүний оронд Шведийн хамгаалагч нар Оросыг зорино. Гэхдээ Бонуччи ирэх ДАШТ-ий үеэр 34 настай байх тул боломж бас байна. Хамгаалагч хүний хувьд 34 нас залуу л гэсэн үг. Харин түүний багийн анд Кьеллини дахин ДАШТ-д тоглохгүй. Тэр шигшээ багаас зодог тайлсан. Андреа Бардзальи ч багаасаа явсан. Ийнхүү италичуудын Орос дахь адал явдал эхлэлгүй дууссан.

Давид Алаба Австрийн шигшээгийн гол лидер. 25 настай ч Австрийн шилдэг хөлбөмбөгчөөр 5 удаа шалгарсан түүнийг бид ирэх жил үгүйлэх болно.

33 нас хүрсэн ч шигшээ багтаа зүтгэн, залуучуудад үлгэрлэж байсан Роббен ч мөн энэ багт багтсан. Хэчнээн гэмтэл бэртэл их байсан ч тэр шигшээ багт дуудахад хүрээд л ирдэг байлаа. Голландын багийн хямралаас болж, тэд нэмэлт тоглолтод ч оролцож чадаагүй. Роббентэй цуг ахмад тоглогч Уэсли Снейдер, залуу од Депай, Квинси Промес нар Орост ирэхгүй. Гал цогтой балиашгууд нь ч дутах болно.

Артуро Видаль, Алексис Санчес хоёрыг ДАШТ-д харахгүй гэхээр гунигтай. Дөнгөж саяхан л тэд Америкийн Цомын хошой аварга болж, Бразил, Аргентинийг ээлж дараалан буулган авч байлаа. Гэвч сүүлийн тойрогт тэдний хувь заяа шийдэгдэж, чичилчууд гэртээ үлдэх болсон билээ.

Армений шигшээг ДАШТ-д шалгарах байх гэж хэн ч хүлээгээгүй ч энэ багийн лидер Генрих Мхитарян ОХУ-д маш алдартай, фэн ихтэй. Багаа дэлхийн аваргад оруулж чадаагүй бүх хариуцлагыг хүлээнэ гэж тэр хэлсэн.

Орчин үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Гарет Бэйл 2016 оны Еврод Уэльсийн шигшээтэйгээ жинхэнэ сенсаац тарьсан билээ. Тэднийг ДАШТ-д ирнэ гэж хүлээж байсан. Гэвч Бэйлийн гэмтэл бэртэл багт нь хүндээр туссан юм. Бэйлтэй цуг Арон Рэмзи, Жо Аллен нарыг ч бид үгүйлнэ.

Африкийн урьдчилсан шат өрсөлдөөн ихтэй болж, хар тивийн олон од эрхээ авч чадаагүй. Тэднээс хамгийн хурц гялалзах од нь Габоны шигшээ багийн Пьер-Эмерик Обамеянг билээ. Обамеянг урьдчилсан шатанд нэг ч гоол оруулаагүй, баг нь ч ганцхан ялалттай дуусгасан.

Боснигийн довтлогч Эдин Жеко багаа ДАШТ-д оруулах гэж бүх хүчээрээ зүтгэсэн. 5  гоол оруулсан ч чадсангүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
23
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.