Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Гаага Гран При” маргааш эхэлнэ

1997 онд Х.Болдбаатар мөнгөн медаль хүртсэн нь Голландын тэмцээнээс манайхны авсан анхны медаль болсон юм.


Энэ сарын 17-19-нд Голландын Гаага хотын "Sportcampus Zuiderpark" ордонд жүдо бөхийн Гран При тэмцээн явагдана. Энэ жилийн хамгийн сүүлчийн Гран При болох энэ тэмцээн 100 мянган долларын шагналын сантай. 2011 онд Амстердамын Гран При болсноос 6 жилийн дараа Голланд улс жүдо бөхийн Гран Притэй болж байгаа юм.

1-р байр: 3000 доллар
2-р байр: 2000 доллар
3-р байр (2 тамирчин): 1000 доллар
Манайхаас эрэгтэй 7, эмэгтэй 3, нийт 10 бөх зодоглоно. Эрэгтэй 60 кг-д Б.Амартүвшин, Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, Ц.Цогтбаатар, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 63-д Ц.Цэрэннадмид нар барилдана.

“Гаага Гран При” тэмцээний хуваарь
11 сарын 16
20.00 Сугалаа УБ цагаар
02.00 – 02.30 Жин эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57кг.
11 сарын 17
16.00 Хэсгийн барилдаан: эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57кг.
22.00 Финал: эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57кг.
02.00 – 02.30 Жин: эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70кг.
11 сарын 18
16.00 Хэсгийн барилдаан: эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70кг.
22.00 Финал: эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70кг.
02.00 – 02.30 Жин: эрэгтэй - 90, 100, +100кг; эмэгтэй - 78, +78кг.
11 дүгээр сарын 19
11.00 Хэсгийн барилдаан: эрэгтэй - 90, 100, +100кг; эмэгтэй - 78, +78кг.
17.00 Финал: эрэгтэй - 90, 100, +100кг; эмэтгэй - 78, +78кг.  

Энэ тэмцээн нь Голландын нээлттэй тэмцээн хэмээн зохион байгуулагддаг байсан бөгөөд 1997 онд “Dutch Open 's-Hertogenbosch” нэртэй анх удаагаа явагдаж, 78 кг-д манай Х.Болдбаатар мөнгөн медаль хүртсэн нь Голландын тэмцээнээс манайхны авсан анхны медаль болсон юм.

2002 онд “A-Tournament Dutch Open Rotterdam” тэмцээнд 81 кг-д Д.Нямхүү мөнгө, 57 кг-д Х.Эрдэнэт-Од хүрэл медаль авсан.
2011 онд “Амстердам Гран При” нэртэй зохиогдоход манай баг 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай багийн дүнгээр 2-т жагсаж байв.
Алтан медаль – 60 кг Д.Төмөрхүлэг, 78 кг П.Лхамдэгд

Мөнгөн медаль – 66 кг С.Мияарагчаа

Хүрэл медаль – 60 кг Ч.Болдбаатар, 66 кг Х.Цагаанбаатар, 63 кг Ц.Мөнхзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
38
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.