Хайх зүйлээ бичнэ үү

мин

Газар өмчлөлийн аяныг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ

Аян Чингэлтэй дүүрэгт энэ сарын 22-ныг дуустал явагдана.


Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн  8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм.

Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ.

Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд Хан-Уул дүүрэгт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажиллан 170 айлын газар дээр очиж, өмчлөх боломжтой 74  иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авлаа.
Судалгаанд 226 айл өрх хамрагдсан боловч дахин төлөвлөлтийн байршилд хамрагдан гэрээ байгуулсан 13, газраа өмчлөх боломжгүй 15, Газрын эрхээ барьцаалсан 4, хамтран өмчлөгчөө хасуулж байж өмчлөх 6, эзэмших эрхээ шилжүүлсний дараа өмчлөх 32, эзэнгүй байсан 41, хашаагүй хоосон газар 11 байжээ. Мэргэжилтнүүд хуваарийн дагуу айлуудад очиход эзэнгүй таарвал хашаан дээр зар наах, хэсгийн ахлагч нараас утасны дугаарыг  авч тухайн айлын эзэдтэй холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
14
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.