Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хэнтийчүүд Онцгой байдлын албанд нисэх төхөөрөмж хандивлав

Нисэх төхөөрөмж нь алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг үзүүлэх юм.


Орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэнтий аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Онцгой байдлын газарт 4,5 сая төгрөгийн үнэ бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өглөө.

Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан энэ үеэр, “Онцгой байдлын албаны алба хаагчид та бүхэн ган зуд, гал түймэр зэрэг бүхий л онцгой нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажилладаг. Ард түмэн та бүхнээр бахархдаг. Энэхүү нисэх төхөөрөмжийг Хэнтий нутгийн ард иргэдээс өгч байгаа бэлэг гэдгийг ойлгоорой” гэлээ.

Хэнтий аймгийн хувьд ой,  хээрийн түймэр их гардаг. Тиймээс нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг алба хаагчид түймрийн голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлоход ашиглана. Мөн энэхүү нисэх төхөөрөмж нь алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг үзүүлэх юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
14
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.