Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа

Иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүссэн байна.


Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар өнөөдөр буюу /2017.11.16/ 04:02 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна.

Ослын газарт  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04:10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нуралт үүссэн байжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн бичил уурхай нь 14 метрийн гүнтэй.  Доод ёроолдоо тулаад баруун гар тийшээ 4-5 метр эргэж орсон жижиг уурхай юм байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг гаргахаар ажиллаж буй ч уурхайд нуралт үүсч аврагчид өөрсдөө даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Тиймээс нуралт үүсээд буй тухайн эргэлтийн хэсэгт бэхэлгээ хийж, цогцсуудыг гаргахаар ажиллаж байна гэдгийг Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтох хэллээ.
Түүний хэлснээр, аврагчид дуудлага авсан даруйдаа очиж аврах ажиллагааг эхлүүлээд гурван цагийн дараа осолдсон иргэдийг аврах боломжгүй болсныг мэджээ.  Осолдсон иргэд 28-47 насны хоёр эрэгтэй байсан бөгөөд Налайх дүүргийн иргэд байжээ.  Осол болсон мөргөцөгт буюу уурхайн 14 метрийн гүнд маш давчуу орон зайд аврагчид ажилласан байна.

Улмаар 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Одоогийн байдлаар уурхайн гүнд дахин нуралт үүссэн тул аврагчид уулын нуралтаас хамгаалах бэхэлгээг хийж, хоёр дахь осолдогчийг хайх ажиллагааг явуулж байна.

Ослын газарт ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын шинжээчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
14
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.