В.Путин Филипп Киркоровыг шагналаа
“Оросын эстрадын урлагт оруулсан хувь нэмэр, олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөрийг нь үнэлэн, шагнаж байна” гэж Ерөнхийлөгч хэлсэн
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 50 насны ойг нь тохиолдуулан эстрадын дуучин Филипп Киркоровыг “Хүндэтгэлийн одон”-гоор шагналаа.
“Оросын эстрадын урлагт оруулсан хувь нэмэр, олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөрийг нь үнэлэн, шагнаж байна” гэж Ерөнхийлөгч хэлсэн бөгөөд Киркоров хариуд нь “Энэ шагнал Төрийн тэргүүн миний дууг сонсдог гэдгийг харуулсан тул их баяртай байна. Та эх орон, бидний төлөө тун их юм хийсэн. Бид ч гэсэн хичээн зүтгэнэ. Би 50 насны ойгоороо хүмүүсийн төлөө, эстрадын төлөө бодит зүйл хийхийг хичээсэн. Баярлалаа” гэж хэлсэн байна.