Хайх зүйлээ бичнэ үү

мин

НҮБ-ын Ажлын хэсэг манай улсад ирнэ

НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Ажлын хэсгээ ирүүлж байгаад сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.

Мөн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, тулгарч байгаа зарим асуудлын талаар товч танилцууллаа.

Эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улс анхаарч үр дүнд хүрч байгааг Суурин төлөөлөгч Беате Транкман тэмдэглэв. Олон салбар, өргөн хүрээг хамардаг энэ зорилтын хүрээнд цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангах, бодлогоор зангидах шаардлага байна гэлээ.

НҮБ-ын Ажлын хэсэг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай бодлогын асуудлаар санал солилцож, тодорхой санал дэвшүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
19
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.