Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Louis Vuitton” алтан суултуур 100000 долларын үнэтэй

Халдаг суултуур, автоматаар гарч ирдэг 00-ийн цаастай хамгийн тансаг жорлонгийн суултуур АНУ-д гарсан байна.


Халдаг суултуур, автоматаар гарч ирдэг 00-ийн цаастай хамгийн тансаг жорлонгийн суултуур АНУ-д гарсан байна. Жорлон гэж хэлэхэд гутаачихмаар санагдах энэхүү суултуур нь алтаар бүрсэн, Louis Vuitton-ий 24 ширхэг цүнхний арьсаар чимжээ. Үнэ нь “ердөө” 100 мянган доллар.
Суултуурыг бүтээхийн тулд Лос-Анжелесийн зураач  Эшли Ильма Гор “Louis Vuitton” брэндийн 24 цүнх, чемодан задалсан байна. Энэ материалдаа тэр 20 мянган доллар үрсэн. Чимэглэлийн ажилд бүсгүй бүтэн 3 сар зарцуулсан бөгөөд “2000 долларын үнэтэй цүнхнүүдийг зүсээд хайчлаж байхад их сайхан санагдаж байлаа. Эвдэн сүйтгэх нь эвлүүлэн бүтээхдээ ижил сэтгэгдэл бас төрүүлдэг юм байна” гэж ярьсан байна.

Алтан брэндийн суултуурыг Калифорнийн "Tradesy” дэлгүүрт тавьсан.

Баримал, уран зураг мэт урлагийн бүтээл туурвисан мэт боловч энэ суултуур жинхэнээсээ ажилладаг эд.

2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Эшли Гор Доналд Трампын нүцгэн хөргийг зурж, “Америкийг дахин агуу орон болгоё” гэсэн сонгуулийн уриаг нь бичсэн юм.

Энэ зураг фэйсбүүкээр тарж, хүмүүс түүний амь насанд халдахаар сүрдүүлж эхлэсэн тул бүсгүй Их Британид нүүхээс өөр аргагүй болсон. Харин энд ирээд Трампын хөргийг зарах эрхийг Лондонгийн Мэддокс” галерейд шилжүүлжээ. Зураг 1 сая фунтын үнэ хүрсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
17 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
17 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
3
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.