Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол эрийн сумны наймаа орос бизнесмэний аминд хүрэв

Түүнтэй хамтарсан орос эрд харамсалтай явдал тохиолдсон байна.


Монгол залуугийн ОХУ-д хийсэн сумны наймаа нэг хүний аминд хүрчээ. Түүнтэй хамтарсан орос эрд харамсалтай явдал тохиолдсон байна.
Энэ жилийн тавдугаар сарын 4-нд Буриадад ОХУ, Монголын хилээр их хэмжээний сум гаргах гэж оролдсон бүлэг гэмт хэрэгтэн Оросын хилчдэд баригдсан явдал гарсан билээ. Тэд бүгд манай иргэд байсан бөгөөд нийт 22 калибрийн 37.5 мянган ширхэг сум авч явсан нь хураагдсан юм. “Сүүлийн жилүүдэд гарч байгаагүй том контрбандын хэрэг боллоо” гэж ОХУ-д тэр үед шуугиж байсан.
Хэргийг сануулахад Наушки боомтоор гарах гэж байсан Монголын ачааны галт тэргийг шалгахад хориотой зүйл гараагүй аж. Гэхдээ хууль бусаар сум хил давуулах гэж байгаа мэдээллийг авсан байсан гаалийнхан хяналтаа үргэлжлүүлсээр байжээ. Галт тэрэг хилд дөхөн ирэх үедээ хурдаа саахад хэдэн этгээд галт тэргэнд цүнх шидэн оруулж, машинистууд авч байгаа нь харагдсан байна. Галт тэргийг хил давахаас нь өмнө тусгайгийнхан зогсоон, нохойтой шалгалт хийхэд 4 цүнхэнд хийсэн 750 хайрцаг сум гарч иржээ.  Хэрэгтнүүд зугтаж, Хиагт боомтоор хил давах гэж байгаад баригдсан билээ.

Хууль бусаар сум, зэвсэг хил давуулсан тохиолдолд ОХУ-д 3-7 жил хорих ял, 1 сая рублийн торгууль төлөх ялтай. Ингээд 10 дугаар сарын 26-нд шүүх хурал болж, манай нэг иргэн ялгүй үлдсэн бол нөгөөд нь 5 жилийн хорих ял эчнээгээр оноож, 160 мянган рублийн торгууль оноосон. Ингээд хэрэг явдал төгссөн бол бас яахав. Тэдэнд сум өгсөн Эрхүү хотын бизнес эрхлэгч орос эр бас хэрэгт холбогдсон юм. Орост сум ширхэг нь 7 рубль бол Монголд 15 рубль. Хоёр дахин их орлого олно гэсэн үг. Орос эр хагас сая рублийн ашиг олох нь гэж үзээд манай иргэдтэй хамсахаар болсон байна. Хил давсан контрбанд хийвэл 7 жил хүртэл ялтай. Гэхдээ их мөнгө харагдаад нөхдүүд зориглохоор шийджээ. Гэвч монгол нөхөр баригдсанаар ОХУ-ын цагдаа нар хамсаатан орос эрд ч ял тулгасан юм. Мөрдөн байцаагч, өмгөөлөгч нартай ярилцсаныхаа дараа орос эр гэртээ харьжээ. Гэмт бүлэглэлийн гишүүн, контрбандын бараа олж өгсөн тул түүнд 2-6 жилийн ял оноох нь тодорхой байв. Ингээд шоронгоос үхтлээ айдаг орос бизнесмен гэртээ амиа хорлон үхсэн байна.
Ийнхүү хил давуулан хийсэн манай иргэний хориотой наймаа нэг хүний аминд хүрчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
2 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
3
2 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
31
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.