Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гангстер киноны хаан Скорсезе 75 нас хүрлээ

“Өнөөдөр би зан ааш муутай байна. Гэхдээ ийм байдал 40 жил үргэлжилж байгааг хэлэх хэрэгтэй”


Мартин Скорсезе анхны “Оскар”-аа дөнгөж 2007 онд “The Departed” киногоороо авсан. Үүнээс өмнө тэр 6 удаа нэр дэвшсэн ч тухай бүр хасагдаж байлаа. “Raging Bull”, “The Last Temptation of Christ”, “Goodfellas”, “The Age of Innocence”, “Gangs of New York”, “The Aviator” кинонууд нь эзэндээ “Оскар” авчирч чадаагүй. Кино академийнхан түүний гангстер кинонуудыг хараад яагаад энэ найруулагч нэр дэвшигчдийн дунд байна вэ хэмээн гайхдаг байв.

Гэхдээ тэр “Оскар”-аас гадна 105 шагнал, цомтой. Түүний бүтээл дэлхийн өнцөг булан бүрт хүлээн зөвшөөрөгдсөн. “Алтан бөмбөрцөг”, “Эмми” гээд захаас нь дурдахад нэг иймэрхүү. Ингээд Америкийн хамгийн “том” гангстерийн амьдралын дүрэмтэй танилцая.

“Өнөөдөр би зан ааш муутай байна. Гэхдээ ийм байдал 40 жил үргэлжилж байгааг хэлэх хэрэгтэй”
“Нас ахих тусмаа чи хэнтэй тулалдах вэ гэдгээ сонгох хэрэгтэй болдог. Залуудаа чи бүх хүнтэй дайтаж чадна. Рингэнд гарч ирсэн бүхнийг цохих тулаанч л гэсэн үг. Гэвч хөгшрөөд эхлэхээр “За энэнтэй зодолдож, эрч хүчээ үрээд яахав, тэсье” гэж боддог болдог”

“Цаг хугацаа өнгөрөхөд хүн үйлдэл хийхээсээ өмнө боддог болж сурдаг”
“Би “Казино” киноны зургаа авч байхдаа Лас Вегасийг үзэн яддаг байсан. Танд Вегас таалагдаж болно. Гэхдээ энэ хот үргэлж Холливудын тусгал, америк соёлын тусгал байсан. Rolling Stones хамтлагийн “I can’t get no satisfaction” гэж дуулдаг шиг. Үнэхээр харамч, хахир газар. Энэ хотод дургүй минь киноноос харагдана”

“Би баруун зүүнээ ялгадаггүй. Зургийн талбай дээр жүжигчнийг зүүн талд зогсоох гэвэл би зүүн мөрөө заадаг. Хэлэхээр алдчихаад байдаг юм. Энэ бол дислексик өвчин. Зочид буудал гэж хэлэх гээд эмнэлэг гээд хэлнэ”
“1980 онд Raging Bull киног найруулж байхдаа би хар тамхинаас болоод үхэх шахсан. Азаар зураг авалтаа бүрэн дуусгасан. Кино амжилт олох эсэх надад хамаагүй байлаа. Би ууртай, дахиж кино найруулахгүй гэж бодож байсан”

“Уур хилэн хүнд байгалиас заяасан зүйл. Хэрэв чи амьд байгаа бол дотор чинь уур байгаа гэсэн үг. Энэ уур чинь чамайг алж, хүн алуулж болно. Гэхдээ үр бүтээлч уур хилэн гэж бас байдаг”
“Бүх юмыг шууд хийх гэж хүсдэг нь миний сул тал”
“Туг далбааг шатааж болдог эрх чөлөөтэй нь Америкийн сайхан тал. Шатаамааргүй байж болно л доо. Гэхдээ шатаахад асуудал байхгүй. Харин би хэзээ ч улсын далбааг шатаахгүй. Яагаад гэвэл дайнд энэ тугны төлөө маш олон хүн амиа алдсан юм”

“Би параноик. Гадуур огт явдаггүй”
“Одоо ч бэлгийн цөөнх, арьс үс ястны талаар үг ч хэлж болохгүй болж. Ам нээх л юм бол шүүмжлэгдэн”
“Би кино найруулж, зураг авч, монтажлаж чадна. Харин гэрэлтүүлэг л хийж чаддаггүй. Багадаа гэрэлгүй байшинд өссөн болохоор тэр байх”

“Таксины жолооч” киног “Оскар”-т шилдэг кино гэж нэр дэвшүүлэх ёстой байтал харин шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг хөгжим гэсэн шагналд нэр дэвшээд найруулга нэр дэвшилгүй үлдсэн. Би өөртөө “Ингэх л ёстой байж” гэж хэлсэн. Ямар хариад уйлалтай биш”
“Би рэп хөгжим ойлгодоггүй, сонсдоггүй. Энэ хөгжмийг өөрийгөө илэрхийлэх өөр аргагүй хүүхдүүд хийдэг. Яагаад гэвэл хөгжим бичих нь кино хийхээс хямд. Ном бичих гэхээр энэ хүүхдүүдэд мэддэг үг нь хүрэхгүй. Тэд бол нийгмийн ёроолд амьдардаг”

“Мэдээж өөрийгөө магтсан зүйл унших нь хүмүүст таалагддаг. Гэхдээ намайг АНУ-ын агуу найруулагч гэх зэргээр магтахыг би тоодоггүй. Сайн найруулагч зөндөө байна. Стивен Спилберг, Фрэнсис Коппола, Бернардо Бертолуччи, Дэвид Кроненберг, Вуди Аллен, Роберт Олтман, Спайк Ли, Чарльз Бернетт, Оливер Стоун. Бас хятад кино гэж байгаа”
“Цаг урсан, би хөгширч байна. Чимээгүйд юм бодоод суух хэрэгтэй гэдгээ ойлгож эхэлсэн”

“Энгийн жирийн байдлаа бодитоор хадгалан үлдэх хамгийн хэцүү”
“Мэдээж би ардчилсан хүн. Гэхдээ миний өссөн орчин улстөр сонирхдоггүй, улстөрчдөд итгэдэггүй байсан. Италийн сицил арлынхан бид Америкт идэх хоолтой байхын тулд л ирсэн. Юун улс төр. Манай аав Америкт ирээд янз бүрийн юм үзсэн. Тэгээд нэг засгийн газар юм уу нэг ерөнхийлөгчид бүрэн итгэж болохгүй гэдгийг ойлгосон хүн”

“1980-аад онд эдийн засаг өсч, АНУ-д маш олон тэрбумтан бий болсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл үлдсэн маш олон хүн ядуурсан гэсэн үг”
“Улс орон баян байх тусам орон гэргүй ядуучуудыг гудамжнаас хөөдөг. Баячууд болон дундаж давхаргынханд тэднийг гай болгохгүйн тулд зүгээр л зайлуулдаг”
“Цагаан Ордонд миний киног гаргахдаа ч намайг урьдаггүй”

“Иракын дайн бол нефттэй холбоотой гэдгийг олон америк хүн над шиг мэднэ. Бусдын амьдралын хэв маягийг хүндлэх хэрэгтэй. Заавал дайталгүй дипломат аргаар шийдэх ёстой”
“Би хөгжимд маш дуртай. Гэхдээ сонсох зав гардаггүй. Гэрт жаахан охин байгаа болохоор болохгүй. Надад iPod байгаа ч сонсохоор чих өвдөөд байдаг”
“Би нисэхээс үхтлээ айдаг”

“Би хүнтэй бараг уулздаггүй. Өрөөндөө суугаад кино үзэх дуртай”
“Би далаад оноос эхлээд 11-ийн тооноос зугтдаг болсон. Зочид буудлын 11 давхар, 11 номерийн өрөөнд орохгүй, 11 сард том ажил эхлэхгүй, 11-ний өдөр гадагш явдаггүй”
“Би амьдралдаа хоёр л зүйлд харамсдаг. Залуудаа маш бага ном уншсан, нөгөөх нь хоол хийж сураагүй”
“Би католик шашинтан ч 4 удаа салж, 5 удаа гэрлэсэн. Гэхдээ миний өссөн хороололд хурим болохоосоо илүү оршуулга бодог байлаа. Тиймээс би үхлээс хамгаалах ганц арга нь хурим гэж боддог болсон юм”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
37
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.