Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Яс арьс” буюу Анорекс өвчний эсрэг Олон улсын өдөр

Марго 30 кг хүртэл турсан ч түүнийг эмнэлэгт хэвтүүлж, 35 кг болтол нь сэхээсэн.


“Чи хоолгүй амьдарч чадна. Хоол чамд хэрэггүй”, “Өнөөдөр би өчигдрөөс илүү туранхай, сайхан гэсэн бодолтой сэрцгээе” гэсэн уриа өдөр бүр интернетээр цацагдана. Энэ урианд автагдах охид бүсгүйчүүд маш олон. Жил бүрийн 11 дүгээр сарын 16-нд Анорекс өвчний эсрэг олон улсын өдөр болдог. Анорекс гэдэг бол хүн хоол унднаас санаатайгаар татгалздаг сэтгэцийн өвчин юм. Энэ өвчин охидын өсвөр насанд илэрч, туссан хүн ихэнх нь 40 наснаасаа өмнө энэ хорвоог орхидог. Тэд жингээ 40 кг-аас дээш гаргалгүй барьж, хүсэл мөрөөдөл нь 30 кг жинтэй байх явдал.
Анорекс загвар өмсөгчдийн дунд ихэд дэлгэрсэн тул Франц зэрэг орнууд хэт туранхай моделийг ажилд авахгүй байх хууль хүртэл батлан, энэ өвчинтэй тэмцэж байна. Харин одоо загварын ертөнцтэй огт холбоогүй жирийн охид ч анорекс тусан, эдгэрэх гэж зовон шаналж байна. Өвчтэй гэдгээ ухааран ойлгож байгаа ч илүү кг нэмчих бий гэсэн байнгын айдастай байдаг нь нэг төрлийн хар тамхинд донтсонтой адил хэрэг юм.
Ингээд хойд хөршийн гэрэл зурагчин Анна Коваевагийн анорексийн эсрэг төсөлтэй танилцая.

Даша, 18 настай. Жин 38 килограмм, өндөр 171 сантиметр. Мурманск хот

Даша анорекс өвчинтэй 5 жил тэмцэж байна. Хоёр удаа эмнэлэгт хэвтсэн ч жингээ барьсаар байгаа. Чипст дуртай ч таван ширхэгийг л иддэг.

Анорекс өвчний улмаас түүний даралт хэт буурч, зүрх нь эмгэгтэй болсон. Бие сульдаа тул гадуур алхаж чадахгүй, таксинд л суудаг.

Жин нэмэхгүйн тулд тэд эм хэрэглэнэ. Ер нь бол фуросемид, бисакодил. Хямдхан, эмчийн жоргүй өгдөг бөгөөд өдөрт 2-4-ийг уух ёстой. Даша өдөрт 20-ийг уудаг.

Таня, 18 нас. Жин 43 кг, өндөр 171 см. Москва

Таня турахыг хүсээгүй. Эцэг эх нь салж, хайртай гэрийн тэжээмэл амьтад нь үхсэн шокоор 38 кг хүртэл турсан. Эм ууж эхлэн, өдөрт 40-ийг уудаг болж, цатгалан байх мэдрэмжинд дургүй болсон.

Эцэг эхээ зовоож байна гэдгээ ойлгосон өдрөө тэр хөлөө хутгаар зүссэн. Ингээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн юм. Одоо бие нь гайгүй болсон ч таргалахаас айдаг хэвээр, идэх хоол болгоныхоо калорийг хэмждэг.

Каролина, 19 нас. Жин 42 кг, өндөр 165 см, Саратов

Тэр өдөрт 400 килокалорийн хүнс л хэрэглэдэг. 30 кг болтол турах мөрөөдөлтэй. Анорекс өвчиндөө тун дуртай, эдгэрэхийг хүсдэггүй. Ийм өвчтэй охидын гэрийнхэн нь тэднийг эм хэрэглэдэг гэдгийг мэддэггүй. Хоол идэхгүй болохоор л тураад байна гэж боддог.

Марго, 20 нас. Жин 35 кг, өндөр 174 см. Сергиев Посад

Марго 30 кг хүртэл турсан ч түүнийг эмнэлэгт хэвтүүлж, 35 кг болтол нь сэхээсэн. Тэр турахыг багаасаа хүсдэг байсан тул одоо ч жингээ нэмэхийг хүсдэггүй. Өдөрт нэг удаа хоол иддэг бөгөөд ходоодонд нь хоол байгаа мэдрэмж таалагддагүй гэнэ.

Өглөө болгон Марго гуяа атган үзэж, хоёр гарын эрхий, дунд хуруу нийлж байхыг харж баясдаг. Гэхдээ хуруунууд давхарлахгүй, дөнгөж үзүүрүүд нь хүрч байвал турах хэрэгтэй гэж үздэг гэнэ.

Женя, 19 нас. Жин 43 кг, өндөр 165 см. Саратов

Женя 90 кг-аас турж эхэлсэн. Ардын уламжлалт арга, эм гээд л олон арга хэрэглэсэн.

Туралтын хурд буурсан үед соод, уксус гээд интренетээр өөх тос хайлуулдаг гэсэн болгоныг хэрэглэжээ. Сарын тэмдэг нь таван сар ирээгүй байна. Одоо тэр эм хэрэглэхээ больсон.

Соня, 17 нас. Жин 38 кг, өндөр 165 см. Москва

“Жин хасаад яасан гоё болоо вэ” гэсэн ганц магтаал энэ охины амьдралыг өөрчилсөн. Байнга эм хэрэглэсээр арьсны аллергитэй болсон. Их хэмжээгээр эм хэрэглэдэг байснаас хагас жилийн өмнөөс сарын тэмдэг нь ирэхгүй байгаа.

Сайхан гоолиг биетэй болох мөрөөдлийг спорт, урлагийн замаар биелүүлж болно. Харин ийм аргаар турсан нь энэ охидуудад ямар ч аз жаргал авчирсангүй.

Анита, 18 нас. Жин 43 кг, өндөр 172 см. Люберцы

Анита 56 кг жинтэй байхдаа турж эхэлсэн. Дунд сургуульд байхад нь ангийн хөвгүүд нь тарган гэж хочилсноос болоод тэр хоолноос татгалзаж, эм л уудаг болсон. Одоо тэр эмчлүүлж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
44
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.