Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хавдар туссан охиныхоо хуримыг хийжээ

5 настай София эдгэрэшгүй өвчин туссан тул сүүлийн хүсэлтийг нь биелүүлжээ


Түүнийг София гэдэг. Охин гаднаасаа үеийн хүүхдүүд шигээ баяр хөөртэй, аз жаргалтай харагдана. Гэвч тэр хэзээ ч хорвоог орхин явж магадгүй эдгэрэшгүй хүнд өвчтэй. София төрөлхийн зүрхний хавдартай тул тун удахгүй 4 дэх хагалгаандаа орохоор хүлээж байна. 

Харин энэ удаагийн "зүрх нээх" хүнд хагалгааг охины турьхан бие даван гарч чадах эсэх нь тодорхойгүй. 

5-year-old-girl-wedding-photoshoot-before-heart-operation-3

Тиймээс эцэг эх нь охиныхоо хүсэл мөрөөдлийн багахан хэсгийг ч гэсэн гүйцэлдүүлэхээр хуримын ёслолыг нь хийхээр шийджээ. 

5-year-old-girl-wedding-photoshoot-before-heart-operation-1

Ингээд тэд охиныхоо хамгийн сайн найз Хантер, София нарын хуримын гэрэл зургийг буулгасан байна. 

"Охины минь амьдралаас хүссэн хамгийн том мөрөөдөл нь хайртай хүнтэйгээ гэрлэх" гэж охины ээж Кристи хэлжээ.

5-year-old-girl-wedding-photoshoot-before-heart-operation-2

"Учир нь түүнд ахин хүсч мөрөөдөх хугацаа үлдээгүй..."

Гэрэл зурагчин Мариса Баллетти Софияд дуртайяа тусалжээ. Охины хагалгаа амжилттай явагдвал түүний "жинхэнэ" хуримыг ахин гэрэл зурагт буулгахыг маш их хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Софияг төрөхөд эмч нар 2 нас хүрч чадалгүй амиа алдахыг анхааруулж байжээ. Харин тэр 3 настайдаа найз Хантертайгаа уулзсан. 

"Охин минь амьдрах багахан хугацаандаа маш их хүсэл мөрөөдөл тээсэн. Таны амьдрал  гарт чинь байгаа бол зогсолтгүй мөрөөд" гэж охины ээж хэлсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
38
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.