Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Японд галт тэрэг 20 секундийн өмнө ирсэн тул уучлал хүсчээ

Цукуба хотоос хөдлөх галт тэрэг хуваарьт цагаасаа 20 секундийн өмнө зогсоолд иржээ.


Япон улсын нийслэл Токио хотын иргэд хувийн тэрэг хөлөглөхөөс илүүтэй хуваарьт нийтийн тээврээр зорчдог. Тэгвэл өчигдөр өглөө Цукуба хотоос Токио чиглэлд хөдлөх галт тэрэг хуваарьт цагаасаа 20 секундийн өмнө зогсоолд ирсэн тул зорчигчдоосоо уучлал хүссэн байна. Тус бүсийг нийтийн тээврийн “Metropolitan Intercity Railway” компани хариуцдаг. Галт тэрэг Минами дахь зогсоолд өглөөний 9:44 минутад ирж хөдлөх ёстой байсан ч 20 секундийн өмнө ирсэн байна. 

Image result for National Tokyo train company apologizes for 20-second-early departure

Энэ тухай компаний зүгээс цахим сүлжээндээ албан ёсоор уучлал хүссэн байна. 

sorryy.png

Уг нийтлэлд “Бидний хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье. Япон ард түмэн эртнээс цагийн хуваарийн нарийн дэглэмийг баримталж ирсэн. 20 секундийн ялгаа олон хүмүүст жижиг зүйл шиг санагдаж магадгүй. Гэвч Цукуба хотод өглөөдөө 4 минут тутам галт тэрэг ирдэг ч хором бүр зорчигчдын хувьд үнэ цэнэтэй. Бид хоцорсон л бол хариуцлагаа хүлээх ёстой. Нэг хормын алдааг бид анзаарахгүй өнгөрөөж болох ч үүнийг хүлээн зөвшөөрвөл 15 минутын алдааг нүдээ аниад сурчихна. Тиймээс бага зүйлд ч хариуцлага хэрэгтэй. Япон ард түмний хамгийн том үнэ цэнэ үүнд оршино.” гэж бичжээ.

Эх сурвалж: Japantoday.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
5
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.