Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ричард Гир Монголд бурхны шашны тухай кино хийхээр иржээ

"Хөөрхөн хүүхэн" киноны гол дүрүүд Монголд тун элэгтэй бололтой.


“Хөөрхөн хүүхэн” киноны гол дүр гэдгээр бидний сайн мэдэх, Холливүдийн нэрт жүжигчин, найруулагч Ричард Гир Монголд ирээд байна. Тэрээр бурхны шашны тухай шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж, судалгааны төвшинд явагдаж буйг холбогдох эх сурвалжууд мэдээллээ. 

https://www.photojoiner.net/image/iAj8k2IM

Өдгөө 68 настай алдарт жүжигчин “Алтан бөмбөрцөг” тэргүүтэй олон улсын 50 гаруй шагналд нэр дэвшиж, 21-т нь ялсан Холливудын домогт жүжигчдийн нэг. Өмнө нь 1996, 2010, 2014 онуудад гурван ч удаа Монголд ирж байсан. 

Related image

Мөн Далай ламтай найрсаг харилцаатай байдгаараа олны анхаарлыг багагүй татдаг Ричард Гир 2010 оны есдүгээр сард “Монголын бурхан шашин” сэдэвт олон улсын анхдугаар бага хуралд оролцон, илтгэл танилцуулсан юм. 

Image result for richard gere dalai lama

Монголд ирэх бүртээ тэрээр Монголын байгалийг биширч, кино бүтээх хүсэлтэйгээ илэрхийлж байсан ч энэ талаар тодорхой шийдвэрт хүрээгүй байсан. Харин энэ удаагийн айлчлалаар тодорхой бус асуулт шийдэгдэж байна. Монголд бүтээх шинэ уран бүтээл нь америк найзыгаа Монгол эх орондоо дагуулан ирж буй ламын тухай номноос сэдэвлэсэн бөгөөд Ричард Гир ерөнхий найруулагчаар ажиллах юм. 

Related image

Ингээд тун удахгүй Холливүдийн алтан дэлгэцнээ Монголын нэр цуурайтахыг хүлээх л үлдлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
Өчигдөр
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
7
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.