Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

МАН-ын XXVIII их хурлын тухай мэдвэл зохих 10 зүйл


1. МАН-ын 28 дугаар их хурал ирэх даваа гаригт эхэлж, гурав хоног үргэлжилнэ.

2. Их хурлын төлөөлөгчид МАН-ын шинэ даргыг сонгох учраас энэ удаагийн их хурал олны анхаарлын төвд байна. МАН-ын даргад одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх (49 настай), УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа (57), намын гишүүн Н.Дэмбэрэл (46) нар нэр дэвшихээ илэрхийлээд байна.

3. Нийт 1309 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 1074 нь намын анхан шатны төлөөлөл болж, 236 нь Удирдах зөвлөлийг төлөөлнө. МАН-ын их хуралд 306 эмэгтэй оролцоно. 

4. Төлөөлөгчдийн 18 хувь нь 18-35, 514 буюу 39,3 хувь нь 36-45 насныхан, 419 буюу 32 хувь нь 46-60 насныхан байна.  

5. МАН-ын 28 дугаар их хурлаар МАН-ын дарга М.Энхболдын илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн ажлын тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, 27 дугаар их хурлаас хойших Монгол Улсын улс төр, нийгмийн нөхцөл байдал, МАН-ын үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх товтой. 

6. МАН-ын мөрийн хөтөлбөрийг шинэчилж, орчин үеийн үзэл санааны суурь үндсийг илүү тодорхой болгохын тулд хүн төвтэй намын бодлого, үзэл санааг шингээхээр зорьжээ.  

7. МАН-ын дүрмийн шинэ төсөлд санхүүжилтийн журмыг Бага хурлаар батлахаар заасан нь нээлттэй, ил тод болох нөхцөл бүрдэнэ гэж уг төслийг санаачлагчид үзэж байна.

8. МАН-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой шинэ бүтцийг бий болгоно.

9. МАН-ын дарга дүрэмд заасан даргынхаа ажлыг хийнэ. Удирдах зөвлөлийг намын дарга бус, ЕНБД удирддаг болно.

10. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 29-өөс дээшгүй байхаар МАН-ын дүрмийн шинэ төсөлд заажээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
3 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
13
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.