Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Б.Хурцаас үүдсэн УИХ-ын ТУСГАЙ АЖИЛЛАГАА


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж дууслаа.  

Ардчилсан намын бүлэг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмэх хүсэлт гаргаснаар АН-ын бүлгээс Л.Болд, МАН-ын бүлгээс Д.Оюунхоролын нэрийг дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Т.Аюурсайханыг дэвшүүлснээр Л.Болд, Д.Оюунхорол, Т.Аюурсайхан гэсэн гурван хүн дээр санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 11, Л.Болд долоо, Т.Аюурсайхан таван гишүүний дэмжлэг авснаар хоёр квот дээр Д.Оюунхорол, Л.Болд нар дэмжигдэв.

Ийнхүү Тусгай хяналтын дэд хороо таван гишүүний бүрэлдэхүүнтэй байсныг хоёроор нэмж долоо болгох асуудлыг УИХ-ын чуулганд хүргүүлэхээр боллоо. Дэд хорооноос орон гарсан хоёр гишүүний оронд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг дэвшүүлээд байсан бол нэмж хоёр гишүүн оруулах болов. Ингээд Д.Оюунхорол, Л.Болд Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулах саналаа УИХ-д хүргүүлэхээр боллоо.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудалтай зэрэгцэн УИХ-ын гишүүдээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлж, бусад байнгын хорооны төвшинд ажиллуулахыг шаардлага өндрөө авснаар өнөөдөр ийн бүрэлдэхүүнийг нь нэмж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Монголын тусгай алба хяналтаас гарч, илэрхий улстөржиж байна. Улс төрийн сонгуулиар гадныхан гүйцэтгэх ажиллагаа явуулдаг боллоо. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрхий мэдэгдсэн. Тэр С.Ганбаатарын 50 сая вон, хоёр хүний утасны яриа гэх мэт зүйлийг шалгах хэрэгтэй. Энэ бүхнийг Тусгай хяналтын дэд хороо шалгах ёстой” гэж өнөөдөр мэдэгдсэн. Харин УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболд “Тусгай хяналтын дэд хорооны зарчим, үйл ажиллагаа хангагдаж ирсэн. Ямар нэг улс төрийн өнгө аяст тохируулж хөдлөх ёсгүй. Яагаад гэвэл үүрэг нь тийм биш. Дэд хороо бол улсын нууц, төрийн нууц, хил хамгаалалтын асуудлыг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Түүнээс биш хүний эрх болон бусад асуудлыг хэлэлцэх эрхгүй” гэж ярилаа.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
13 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
14 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
34
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.